Эхнэрээ хүндэлж түүгээрээ гоёдог О.Тэмүүжин хэрхэн зөвшөөрөл хүссэн бэ?

Эмоци продакшний үүсгэн байгуулагч “Boom town” бүжгийн хамтлагаас гаралтай жүжигчин О.Тэмүүжин эхнэрээсээ зөвшөөрөл авч найз нөхөдтэйгөө уулздаг үлгэр жишээ хань ажээ. Тэрбээр чөлөөт виз авахын тулд гэрийн ажлаа ягштал хийж хүүхдээ бөөцийлж буй зургийг түүний эрхэм гэргий үзэсгэлэнт жүжигчин Г.Нарансолонго өөрийн цахим хуудсандаа ” Энэ хүн орой найзуудтайгаа уулзана гэнэ ээ яах уу?” хэмээн оруулжээ. Тэдний хайр дурлалын дундаас гурван хөөрхөн хүүхэд мэндэлсэн.

О.Тэмүүжин эхнэртээ хэрхэн дурласан талаараа нэгэн ярилцлагадаа “Эхнэрийнхээ чихэнд татагдаж байсан. Анх 2007 онд үндсэн жүжигчнээр орж байсан. Энэ үеэс эхлэн сайн таньдаг болж байлаа. Анх нэг жүжигт эхнэр, нөхөр болж тоглож байсан юм. Тэгэхэд хажуугаас нь харахад чих нь таалагдсан. Гэхдээ ийм жүжигчин байдаг гэдгийг мэддэг байсан л даа. Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүний анзаараагүй зүйлийг нь олж хардаг. Одоо ч хааяа найз нөхөд, хамт олондоо ярихаар намайг шоолдог юм.” хэмээн ярьж байсан удаатай.

access_time 2017-09-25 14:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt