Ийм нэгэн түүх


Нэгэн цагт бие биедээ хайртай хос байжээ. Ахлах ангиасаа үерхсэн тэднийг хоёр биендээ тохирсон сайхан хос гээд хүн болгон мэдэхээр барахгvй атаархацгаадаг байж гэнэ. Учир нь бvсгvй гойд царайлаг биш ч гэлээ, биеэ сайхан авч явдаг, залуусын харцыг татсан нэгэн бол залуу нь өндөр, биерхүү биетэй, ухаалаг, намбалаг атлаа зарим vед хvvхэд шиг ааш гаргадаг цайлган нэгэн байв. Тэд хаа ч явсан цугтаа. Сургууль дээрээ ч, гадуур явсан ч. Бие биедээ хичнээн их хайртай, халамжтай нь хэнд ч харсан ойлгомжтой бөгөөд хайраар бялхсан тэдний харцыг харах тоолондоо найзууд нь өөрсдөд нь мөн хэзээ нэг өдөр ийм хайр ирэх болов уу гэсэн бодолд сэм автдаг байлаа.

Хосууд л болсон хойно, тэдэнд муудах үе гарна. Харин тэр үедээ дэргэд нь хэн байгааг ч vл анзааран ёстой л “эр, эмээ” үзчихээд удалгүй юу ч болоогvй мэт нялуун гэгч нь тэврэлдээд алхах нь гайхмаар. Өдөр хоног өнгөрсөөр. Ийн 6 жил халуухан үерхсэний эцэст бvсгvй эрдэм номын мөр хөөхөөр шийдэж гадаад орон руу явах болж гэнэ. Гэвч энэ мэдээг онгоц хөөрөхөөс ердөө хэдхэн хоногийн өмнө хайртай залуудаа дуулгажээ. Хэдийгээр залуу бүсгүйг уучилж чадашгvй байвч түүнийг хайрласан хайраараа иртэл нь хүлээнэ гээд үлдэж гэнэ.

Ингээд бүсгүй дэлхийн нөгөө өнцөгт, залуу эх орондоо ажиллаж амьдрах болов. Цаг хугацаа харвасан сум шиг єнгєрсєєр. Энэ хугацаанд бүсгүй мэдлэг боловсролоо дээшлүүж, урьдынхаас илүү хүчтэй, үзэсгэлэнтэй, мундаг эмэгтэй болсон бол залуу нөхдийн хамтаар хувийн бизнес эрхэлж овоо амжилт олоод хөл дээрээ зогсохоор тэмцэж ядан байлаа. Тэдний хайр, өнгөрсөн олон жилийн түүх хол зайг давж чадна гэж итгээгүйнх үү, бүсгүй єєрийг нь хүлээхээ зогсоохыг залуугаас шаарддаг болсон ч залуу зөрүүдлэн хүлээсээр. Энэ хооронд залуу ажил хэргийн шугамаар танилцсан өөр нэгэн бүсгүйтэй амрагийн харьцаатай болж гэнэ. Тэр бүсгүй бол энгийн нэг айлын охин хэдий ч залууд чин сэтгэлээсээ дурласнаар барахгүй, өөр бүсгүй сэтгэлтэйг нь мэдсэн ч түүнийг хайрлахаа зогсоож чадаагүй. Залуусын хувьд завгүй өдөр хоногууд өнгөрсөөр…

Хэдэн сарын дараа хоёр дахь бүсгүй залуугаас хүүхэд тээж байгаа гэдгээ мэджээ. Залууг хайрлах түүний гэгээн хайраас нь бий болсон болохоор бүсгүй хүүгээ төрүүлэхээр шийдэж, харин залууд юу ч хэлсэнгvй. Учир нь түүний сэтгэл өөр газар байгааг тэр мэднэ. Түүнийг хориглоно гэдгийг ч мэднэ.

9 сарын дараа хүү мэндлэв. Залууг яг л євчсєн мэт дуурайсан юм. Эхийг амаржсанаас хойш залуу ганц л удаа тэднийг эргэж очиход түүнд харуусал, харамслын аль нь ч төрсөнгүй. Хувь заяа ч юм уу, энэ үед алс холын орноос анхны хайрын эзэн болсон бүсгүй олон сар жилээр ирээгvй эх нутагтаа ирж гэнэ. Мэдээж, залуу тэр хоёр уулзав. Хүсэн хүсэн хүлээсэн ч өмнөх шигээ халуун дотно учирсангvй. Бүсгүй шинэ хайртай учирснаа залууд дуулгах тэр мөчид л тэдний хооронд бүх зүйл дууссаныг залуу ойлгож гэнэ. Харин бүсгүй залууд дурласан өөр нэгэн бүсгүйн түүхийг огт олж мэдээгvй байсаар буцжээ.

Богино хугацаанд их зүйл болсон болохоор, анхны хайр нь бүтэлгүйтсэн болохоор, түүнийг хайрлаж хүлээн авах сайхан сэтгэлтэй өөр нэг бүсгүй байгаа болохоор залууг эх, хүү хоёр дээр эргэж очно гэж хүн болгон харж байв. Гэтэл залуу тэдэнд нэг л тайлбарыг хийж гэнэ. “Олон жил хайрласан хүнээсээ хүүхэдтэй болж чадаагvй хойно өөрийн сэтгэлгүй эх, хүү хоёр дээр очиж чадахгүй”…

Ингээд 3 хувь заяа 3 салаа замаар салж гэнэ. Харин тэнд нэг сэргэлэн хүү өдөр өдрөөр, эцэг эхийн “алдааг” анзаарах ч завдалгvй эрүүл энх өсч торниж байгаа нь хэдхээн жилийн дараа аав шигээ томоо залуу болчихсон явж байх биз дээ…

access_time 2018-03-02 15:49

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt