БНХАУ-ын эрх баригчид гадаадад орогнож байсан 2566 авилгачийг эх оронд нь авчирчээ


БНХАУ-ын эрх баригчид гадаадын 90 гаруй улс оронд орогнож байсан 2566 авилгачийг эх оронд нь буцаан авчирчээ. Ингэхдээ тэдний авч гарахаар завдаж байсан 8,6 тэрбум юанийг хураан авсан байна. Энэ тухай “China Daily” сонин 2014-2016 онуудад явагдсан “Тэнгэрийн сүлжээ” гэдэг ажиллагааны талаар мэдээлэхдээ тодруулжээ.
1283 хүн гэм буруутай гэдгээ хүлээж, сайн дураараа Хятадад эргэн ирсэн байна. Оргон зайлсан хүмүүсийн 410 нь төрийн байгууллагуудад янз бүрийн түвшний алба хашиж байсан Хятадын Коммунист намын гишүүд байжээ.
Оргон зугтсан авлигачдыг эрэн сурвалжлах, хилийн чанадаас буцаан авчрах ажиллагааг хариуцсан ажлын хэсгийн мэдээлэлд “Тэнгэрийн сүлжээ” ажиллагаа нь өндөр албан тушаалтнууд хил даван зугтах явдлыг таслан зогсооход маш чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж онцолсон байна. 2014 онд 101 төрийн албан хаагч хил давахыг оролдож байсан бол өнгөрсөн онд энэ тоо 19 болж буурчээ.
Үүнээс гадна Хятадын эрх баригчид хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй 100 хүний 39-ийг нь буцаан авчирсан байна.

access_time 2018-03-01 21:26

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt