Эрүүл зүрхтэй байхад туслах 18 супер хүнс


Зүрх бол хүний биеийн цорын ганц зогсолтгүй ажиллагаатай булчин юм. Та биднийг унтаж байхад ч, биеэ амраан хэвтэж байхад ч зүрх маань ажилласаар л байдаг. Зогсолтгүй ажилладаг энэхүү эрхэм хүндтэй эрхтнийг эзэн хүн нь сайтар арчлан тордож, хамгаалахгүй бол эрүүл мэнд нь сулран доройтсоор мөхөхөд хүрдэг талтай. Өнөөгийн бидний амьдралын хэв маяг бидний энэхүү үнэлж баршгүй үнэт эрхтнийг багагүй доройтуулдаг. Гэхдээ зөв хооллолт, амьдралын зөв хэв маяг зүрхийг маань эрүүл байхад үнэлж баршгүй хувь нэмэр оруулна. Тийм ч учраас олон жилийн туршид та бидний зүрхийг эрүүл байхад туслах дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байгаа юм.
1. Яргай загас Яргай болон бусад өөхлөг загасанд агуулагдах Омега-3 тосны хүчил нь зүрхний хэм алдагдах, артерийн судасны хана зузаарах эрсдлийг бууруулдаг. Энэ төрлийн загасны махыг 7 хоногт дор хаяж 2 удаа хэрэглэх хэрэгтэй.

2. Овьёосны каш Энэ хүнсэнд холестролын түвшинг бууруулдаг уусдаг ширхэглэг их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь ходоод гэдэсний замд яг л хөвсгөр пролон шиг үйлчилж, холестролыг шингээн биеэс гадагшлуулдаг. Гэхдээ их хэмжээний элсэн чихэр хийхгүйгээр каш хэлбэрээр идэх нь зүйтэй юм. Овьёосноос гадна бусад бүхэл үрнүүд ч мөн зүрхэнд тустай.

3. Нэрс Зөвхөн нэрс гэлтгүй бусад төрлийн жимсгэнүүд ч тустай. Саяхны нэгэн судалгаагаар долоо хоногт 3 болон түүнээс дээш удаа нэрс, гүзээлзгэнэ хэрэглэдэг 25-42 насны эмэгтэйчүүдэд хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээсийн эрсдэл 32%-иар бага байдаг нь тогтоогджээ. Энэ төрлийн жимснүүдэд агуулагдах антоцианин хэмээх бодис нь цусны даралтыг бууруулж, цусны судаснуудыг тэлдэг байна. Антоцианин нь ургамалд улаан, хөх өнгийг бий болгодог бодис юм

4. Хар шоколад Зүрхний шигдээс, цус харвах эрсдэл өндөртэй хүмүүс хар шоколадыг өдөр бүр хэрэглэвэл зохистой. Какаог 60-70%-иар агуулсан хар шоколад нь цусны даралтыг хэвийн байлгаж, судас бөглөрөх болон үрэвслээс сэргийлдэг флавноидууд, полифенолуудыг агуулдаг.

5. Цитрусын төрлийн жимснүүд Жүрж, бэрсүүт жүрж зэрэг цитрусын төрлийн жимснүүдийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хангалттай хэмжээгээр хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад цус харвах эрсдэл 19%-иар бага байдаг. Эдгээр жимсэнд их хэмжээгээр агуулагддаг С витамин нь зүрхний өвчний эрсдлийг багасгадаг. Гэхдээ цитрусын төрлийн жимсний шүүсэнд элсэн чихэр нэмэхээс татгалзаарай.

6. Шар буурцаг Дүфү, шар буурцагны сүү гэх мэт шар буурцагны бүтээгдэхүүн нь эрүүл бус өөх тос, холестролгүй уургийг хоол хүнсэндээ хэрэглэх шилмэл арга юм. Шар буурцгийн бүтээгдэхүүнүүдэд эрүүл өөх тос, ширхэглэг, витамин, эрдэс бодисууд ихээр агуулагддаг. Түүнчлэн хүний цусны даралтыг тогтворжуулахад тустайгаас гадна муу холестролын хэмжээг бууруулдаг.

7. Төмс Цусны даралтыг тэнцвэржүүлэхэд тустай калиг агуулахаас гадна зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг ширхэглэгийн баялаг эх үүсвэр бол төмс юм.

8. Улаан лооль Калинаас гадна ликопин антиоксидантаар баялаг энэ ногоо нь цусны судасны бөглөрөл, зүрхний шигдээсийн эрсдлийг бууруулдаг. Элсэн чихэр болон илчлэг бага учир ямар хоолны дэглэмд төгс тохирдог.

9. Самар Бүйлсний самар, хушга, фишташкийн самар, газрын самар гээд бүхий л самарнуудад зүрхний эрүүл мэндэд тустай ширхэглэг, Е витамин агуулагддаг. Хушганд омега-3 тосны хүчил их хэмжээгээр агуулагддаг.

10. Шошийн төрлийн ургамал 7 хоногт дор хаяж 4 удаа шошийн төрлийн ургамал иддэг хүмүүст зүрхний өвчин тусах эрсдэл 22%-иар бага байдаг. Шошийн төрлийн ургамал нь цусан дахь элсэн чихрийн түвшинг хянахад тусалдаг.

11. Оливийн тос Зүрхний өвчний өндөр эрсдэлтэй хүмүүсийг оролцуулсан нэгэн судалгаанд үр тариа, жимс хүнсний ногоо, самар, өдөрт хамгийн багадаа 4 амны халбага оливийн тос агуулсан хүнсний дэглэм ашиглажээ. Ингэхэд тэдний зүрхний шигдээс, цус харвалт болох эрсдэл 30 хүртэл хувиар буурсан байна. Оливийн тос нь холестрол болон цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг

12. Улаан дарс Багахан хэмжээний улаан дарс нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг. Улаан дарсанд агуулагдах зүрхэнд тустай ресвератрол хэмээх бодис нь мөн газрын самрын нухаш, усан үзмэнд тодорхой хэмжээгээр агуулагддаг байна.

13. Ногоон цай Өдөр бүр 4 аяга ногоон цай уудаг хүмүүст зүрх судасны өвчин, цус харвах эрсдэл 20%-иар бага байдаг.

14. Брокколи, бууцай, байцаа Эдгээр ногоон ургамлууд нь антиоксидант адил үйлчилдэг каротиноид хэмээх бодисыг агуулдаг. Энэ нь биеэс хорт бодисыг хөөдөг. Мөн их хэмжээний ширхэглэг, витамин, эрдэс бодисууд тэр ч бүү хэл омега-3 ч агуулагддаг.

15. Кофе Өдөр бүр 2 аяга кофе уудаг хүмүүст зүрх судасны өвчин тусах болон цус харвах эрсдэл 30%-иар бага байдаг.

16. Маалингын үр Омега-3 тосны хүчлээр баялаг маалингын үр нь ширхэглэгийг их хэмжээгээр агуулдаг.

17. Авокадо Зүрхний титэм судасны өвчний эрсдлийг бууруулж, холестролын түвшинг тогтворжуулдаг энэ жимс нь антиоксидантууд болон калиг ихээр агуулдаг.

18. Анар жимс Олон төрлийн антиоксидантаар баялаг энэ жимс артерийн судас хатуурах өвчнөөс сэргийлдэг. Гурван сарын турш өдөр бүр анар жимсний шүүс хэрэглэхэд зүрхэнд очих цусны урсгалыг нэмэгдүүлдэг болох нь батлагдсан. Хэрвээ та энэ жимсэнд дургүй бол оронд нь алим хэрэглэж болно.

access_time 2018-03-01 13:01

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt