Хэсэг тэнэг эрчүүдэд…


Үнээ шиг бүдүүн болжээ гэнээ эхнэрээ тэр залуу
Үнэндээ Мисс байхад нь авч суучхаад мартаж
Үрчлээтэж эхэлжээ нүүр чинь гэнээ тэр залуу
Үүр цайтал агсарч нойргүй хонуулдаг байснаа мартаж
Ажлынхаа газрын залуухан хүүхэнтэй амраглаад
Авааль гэргий нь муухай харагдаад эхэлж
Авдаг, олдог хэд нь овоо болоод ирэхээр
Арчаагүй өмнөх амьдралдаа тэжээлгэж сууснаа умартаж
Хуруу хумс чинь муухай юмаа гэнээ тэр залуу
Хувцсаа угаалгаж хоолоо хийлгүүлдгээ мартаж
Дагуулаад явахдаа ичдэг болж гэнэ дээ тэр залуу
Даанчиг сайхан , залуу явсныг нь мартаж
Хэвлий харвин чинь нэг л бишээ гэнээ тэр залуу
Хэдэн үрсээ тээж төрүүлсний нь мартаж
Хөх чинь унжиж арьс чинь суларчээ гэнээ тэр залуу
Хүүгээ амлуулж сүүгээрээ өсгөснийг нь мартаж
Сайхан байхад нь унан тусан авч суучхаад
Санчганд нь хяруу унахад нь хаяад явчихдаг,
Үүрдийн залуугаараа байдаг амраг нь үгүй энэ орчлонд
Үнэнч хайр л зөвхөн мөнх байдаг гэдгийг огоорсон
Хэсэг тэнэг эрчүүдэд…

Р. Чойном

access_time 2018-03-01 12:17

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt