Хоёр газар эхнэртэй байх зүгээр үү?

Манай нөхөр уурхайд ажилладаг юмаа. Хэдэн 14 хоног ажиллаад 7 хоног амардаг. Сүүлийн 4 жил яг ийм л байдлаар ажилласан. Би ч өрх толгойлсон эх шиг асуудлуудыг ганцаараа шийдээд сурчихаж. Нөхөртэй харьцаа анхных шиг байхаа больсон. Угаасаа бие холдохоор сэтгэл холддог гэж үнэн бололтой юм.

Нөхөр маань уурхай дээр ажилладаг хүүхэнтэй бараг л эхнэр нөхөр шиг байдаг юм байна. Тэрийг нь ажлынх нь хүн надад хэллээ. Ажлынх нь групп дээрх маазраа, хамт авахуулсан зураг гээд олон зүйл үзүүлсэн. Ажлынхан нь ч тэр хүүхэн нь манай хүний эхнэр шиг л тэнд байдаг гэсэн утгатай юм бичсэн байна лээ. Сүүлийн 2 жил гаран ингэж тэлээ хурга шиг явж байгаа юм байна лээ.

Нөхөр гэхдээ өнгөрсөн хугацаанд надад юу ч мэдэгдээгүй. Цаадахдаа хэр сайн гэдгийг ч би мэдэхгүй байна. Нөхөртэйгөө энэ талаар ярилцахаас ч дургүй хүрээд байна. Гомдоод байгаа болохоор тэр байх.

Тэр хүүхнээс илүү нь би хоёр хүүхдийг нь төрүүлсэн. Байрны зээлээ хамт төлөлцөж, гэрлэлтийн баталгаатай болохоор л надаас салахгүй байгаа бололтой. Энийг нь мэдэхгүй царайлаад өнгөрөх үү? Ярилцсан нь дээр үү? Facebook-г нь ухаад үзэх үү? Утас юм хумыг нь сэмээрхэн үздэг юм бил үү?

access_time 2017-09-25 13:00

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt