Улаанбаатарын гэр хороололд “Хятад хороолол” сүндэрлэнэ


Хятад Улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын “Гэр хороололд 1008 айлын орон сууц барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч 2017 оны хавар БНХАУ-д албан ёсны айчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр БНХАУ Монгол Улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасан юм. Тус шийдвэрт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар гарын үсэг зуржээ.

Ингээд өнгөрөгч 2017 оны зургадугаар сарын 14-нд Засгийн газрын хуралдаан дээр “Гэр хороололд 1008 айлын орон сууц барих төсөл”-өөр агаарын бохирдлыг бууруулж, иргэдийг орон сууцаар хангана гэж мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНХАУ-ын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян нар төслийн ажлын явцтай танилцаж, санал солилцсоны үндсэн дээр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байна.

access_time 2018-02-14 15:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt