Чикаго руу нисэх онгоцонд суусан шар үстэй залуухан загвар өмсөгч


Чикаго руу нисэх онгоцонд нэгэн шар үстэй залуухан загвар өмсөгч эмэгтэй (Blonde) суув.

Тэрбээр сууж байснаа гэнэт энгийн ангиллаас Бизнес ангилалд ороод суучихав.

Онгоцны үйлчлэгч: Та наанаа сууж болохгүй. Та буцаад өөрийнхөө суудал даа сууна уу!!! гэхэд

Шар үстэй эмэгтэй: Би бол шар үстэй, би залуухан би энэ Бизнес ангилалд суугаад Чикаго орно гэж хэлээд өөр зүйл хэлэлгүй тас гүрийгээд суув.

Онгоцны үйлчлэгч туслах нисэгч дээр очоод болсон явдлыг тайлбарлав.

Туслах Нисгэгч: Уучлаарай таны билет Бизнес ангиллын суудал биш байна. Та буцаад суудалдаа суухгүй юу гэж шаардтал.

Мөн адил шар үстэй эмэгтэй: Би бол шар үстэй, би залуухан би энэ бизнес суудалд суугаад Чикаго орно гэж хэлээд өөр зүйл хэлэлгүй тас гүрийгээд суув.

Туслах Нисгэгч за онгоц буухаар цагдаа нарт хэлээд баривчлуулна аа гэж хэлтэл

Ахмад Нисгэгч: за түр хүлээж бай, манай эхнэр бас шар үстэй мөн загвар өмсдөг юм гээд тэр эмэгтэй дээр очоод чихэнд нь нэг зүйл шивнэтэл
нөгөө шар үстэй эмэгтэй: Өө тийм уу? Намайг уучлаарай гэж хэлээд буцаад Экономи ангилал руу явав.

Онгоцны үйлчлэгч, туслах хоёр нь гайхаад Ахмад аа та юу гэж хэлсэн бэ? Гэтэл

Ахмад: Би, энэ онгоцны “Бизнес” ангилал Чикагод очихгүй гэж хэлсэн гэж ээ..

access_time 2018-02-12 16:00

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt