13 настай биеэ үнэлэгч Бангладеш охины харуусам амьдрал

13 настай жаахан охин биеэ үнэлж байна гээд төсөөл дөө. Тэрээр балчир гэдгээ зузаан будаг, задгай даашинзаар халхлахыг оролдож, хүүхэн шиг харагдахыг хичээнэ. Гэвч түүнийг хаанаас ч харсан хүүхэд гэдэг нь үйл хөдлөл, инээмсэглэлээс нь тодорно.

Охин гадаа тоглож, гүйж наадах ёстой байтал өдөр 12 удаа эр хүнд үйлчилж, өөрийн биеэ золиослоно.

Энэ бол Бангладешийн томоохон янхны газар болох Даулатдад биеэ үнэлдэг байсан насанд хүрээгүй биеэ үнэлэгч Бристигийн амьдрал юм. Бристи бол эндэхийн хамгийн алдартай янхан. Учир нь түүнийг хамгийн залуу гэдгээр нь үйлчлүүлэгчид мэддэг. Үйлчлүүлэгч ч олонтой.

Түүнтэй адил биеэ үнэлэгчид энд олон бий. Тэдний ихэнх нь 15 болон түүнээс доош насныхан. Тэд ядуу зүдүүгийн харгайгаар ингэж мөнгө олохоос өөр аргагүй байдаг. Үйлчлүүлэгчдийн ихэнхи нь алсын тээврийн том оврын автомашины жолооч нар байдаг ажээ. Мөн энд байнгын нэг биеэ үнэлэгчээр үйлчлүүлдэг эрийг “найз залуу” хэмээн нэрлэдэг бөгөөд тухайн биеэ үнэлэгчтэй бэлгэвчгүйгээр харьцаанд орох эрхтэй байдаг гэнэ. Хамгийн аймшигтай нь энд ирээдүйн биеэ үнгэлэгчид өсч хүмүүжсээр байгаа бөгөөд эмсийн хүрээлэнд төрсөн хүүхдүүд эндээ хүмүүжиж эндээ бие хүн болсоор байна.

access_time 2017-09-25 12:47

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt