Шинэ Iphone авсан бол хамгийн түрүүнд эдгээр үйлдлийг заавал хийгээрэй


Шинэ iPhone ялангуяа хамгийн эхний iPhone-оо худалдаж авсан бол нэлээд олон зүйлийг сурах хэрэгтэй болно. Гэхдээ хамгийн эхлээд хийх шаардлагатай зүйлсийг танилцуулж байна. Эдгээр нь iPhone хэрэглэгчдийн хувьд хамгийн эхний алхамууд гэдгийг сануулах юун.

Apple ID үүсгэ

iPhone-н жинхэнэ давуу тал нь маш олон тооны аппууд байдаг. Тэдгээрийг ашиглахын тулд хамгийн эхлээд Apple ID байх шаардлагатай. Энэ нь зөвхөн апп татаж авахаас гадна iMessage, iCloud, Find My iPhone, FaceTime гэх олон хэрэгтэй үйлчилгээг ашиглахад тань хэрэг болно.

Компьютер дээрээ iTunes суулга

iPhone-н хувьд iTunes нь зөвхөн хөгжмийн апп биш байдаг. Энэ нь утаснаасаа хөгжим, бичлэг, зураг, аппликейшнууд татаж авах эсвэл утсандаа нэмж оруулахад хэрэг болно. Тэдгээрээс гадна өдөр тутмын хэрэгцээт олон функцыг iTunes-р дамжуулан хийх боломжтой. Mac компьютерийн хувьд iTunes-тай ирдэг бол Windows-н хувьд та татаж авч суулгах хэрэгтэй болно.

iPhone-оо идэвхжүүл

Шинэ iPhone-г идэвхжүүлэх хэрэгтэй болно. Энэ нь тийм хугацаа шаардсан ажил биш бөгөөд идэвхжүүлэлтийн явцад FaceTime, Find My iPhone, iMessage гэх мэт чухал шаардлагатай функцуудын тохиргоог хийдэг.

Set Up & Sync iPhone

iTunes татаж аваад Apple ID-гаа үүсгэчихсэн тохиолдолд iPhone-оо компьютертайгаа холбон дуу, хөгжим, зураг, кино зэрэг хэрэгцээт файлаа утсандаа хийх боломжтой.

iCloud-аа тохируул

iCloud-тай тохиолдолд iPhone-н хэрэглээ чинь илүү хялбар болно. Утсан дээрх мэдээллээ хадгалах, бусад төхөөрөмжтэйгээ холбох зэрэг ажлыг хөнгөвчлөхөөс гадна энэ нь ҮНЭГҮЙ.

Find My iPhone тохиргоог хийх

Хэрэв та утсаа алдсан, гээсэн тохиолдолд Find My iPhone функц хаана байгаа байршлыг нь тодорхойлох, доторх мэдээллийг устгах, тухайн олсон хүнд зориулсан мэссэж илгээх зэргээр туслах болно. Гэхдээ энэ нь та утсан дээрээ энэхүү функцыг тохируулсан тохиолдолд л шүү дээ.

Touch ID буюу хурууны хээгээ тохируулах

Аюулгүй байдлын үүднээс таны заавал хийх ёстой зүйлсийн нэг нь Touch ID буюу хурууны хээгээ таниулах. Touch ID нь утсаа нээхээс гадна App Store-с худалдан авалт хийхэд хэрэг болно.

Built-In буюу анхнаасаа шинэ iPhone-д хамт ирдэг аппуудтай танилц

iPhone өөрийн гэсэн олон тооны апптай ирдэг. Тэгэхээр шинээр апп татаж суулгахаасаа өмнө өөрт нь байгаа аппликейшнуудтай танилцах нь зүйтэй.

Тэдгээр аппликейшн нь:

iPhone Email
Safari, the iPhone Web Browser
Music App
Apple Music
Camera App
Photos App
Notification Center
Control Center
Шинэ аппликейшн суулга
Зургийн, сошиал медиа, киноны гээд олон төрлийн аппууд танд хэрэг болно. Эдгээрийг App Store-с үнэгүй эсвэл тодорхой үнэтэйгээр татаж авах боломжтой. Танд санал болгох шилдэг аппуудыг талаар манай вэб хуудаснаас мэдээлэл авах боломжтой шүү.

access_time 2018-02-07 14:59

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt