Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний финалд нэгэн залуу үлдэв


Ийнхүү нэгэн залуу гоо сайхны нэгэн хэвийн стандартуудад хариу барьжээ. Казахстаны гоо бүсгүй шалгаруулах тэмцээний шигшээд Алма-Аты хотын оршин суугч 22 настай Илай Дягилев шигшээд шалгарсан байна. Тэрбээр өөрийгөө Арина Алиева гэдэг бүсгүй мэтээр бүртгүүлээд, биеэ далдалж хувцаслаад, нүүрээ гоёмсог будан уг тэмцээнд оролцжээ. Шүүгчдээс өндөр үнэлгээ авч, финалд шалгарсан тэрбээр гэнэт өөрийгөө эрэгтэй хүн гэдгийг зарлаж орхив.

Энэ сүйхээтэй залуу “Би финалын шатанд шалгарсан. Бүх зүйл дэндүү даамжирлаа гэдгийг ойлгоод өөрийгөө илчлэхээр шийдсэн. Энэ тэмцээнд оролцохоор 4000 гаруй бүсгүй бүртгүүлсэн юм билээ. Гэтэл би финалд шалгарчихсан” хэмээн ярив. Түүний финалд орох эрхийг өөр нэг бүсгүйд өгчээ. Энэ залуу маш их алдаршсан бөгөөд зар сурталчилгаанд тоглох санал олноор нь хүлээж авч байгаа аж.

access_time 2018-02-06 14:55

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt