PC тоглож байсан залуус нэгнийхээ аминд хүрлээ


Чингэлтэй дүүргийн 4-р хороонд үйл ажиллагаа явуулдаг pc тоглоомын газарт 2018 оны 02-р сарын 05-ны өдөр 19 цагийн орчим гадны нөлөөтэй хүн нас барлаа гэсэн дуудлагаар тус дүүргийн жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийж, хамгаалалтанд авчээ.

Урьдчилсан нөхцөл байдлаар талийгаач болон холбогдогч нар нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй бөгөөд хоорондоо маргаан үүсгэсэн асуудал тогтоогдсон байна.

Хэргийг Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагч нар Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагч нар хамтран шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Хэргийн холбогдогч нь Улаанбаатар хотод оршин суудаг тодорхой эрхэлсэн ажилгүй 27 настай Т гэгч бөгөөд талийгаач нь мөн 27 настай иргэн байжээ. Хэргийг дүүргийн прокурорын газрын хяналтан дор цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

PC тоглоомын газрын тусгай зөвшөөрлийг 2017 онд нийт 130 аж ахуйн нэгж, иргэн авсан бол 2018 он гарсанаас хойш нэмж 8 иргэнд зөвшөөрөл олгожээ. Иймд жилээс жилд нэмэгдэж байгаа дээрх тоглоомын газруудад хяналт тавьж, шалгалт явуулах ажлыг ЦЕГ болон НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагч нар тогтмол явуулж байгаа ажэ

access_time 2018-02-06 14:21

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt