Нөхөр “авахын” тулд аав, ээжид нь 800 мянган доллар төлжээ


Хятадын Хайнань мужийн Ционхай хотын оршин суугч 38 настай эмэгтэй өөрөөсөө 15 насаар дүү царайлаг залуутай гэрлэсэн нь “Weibo” цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Хосуудын тансаг хуримын бичлэг интернэтэд тавигдсанаас хойш шар хэвлэлүүд тэдний хайр, дурлалын түүхийг ихэд сонирхон, нийтлэх болжээ. Сүйт бүсгүй өмнө нь гэрлэж байсан бөгөөд 14 настай хүүхэдтэй ажээ. Гэсэн ч царайлаг залуугийн анхаарлыг татаж, гэрлэх санал авсан байна.

Хосуудын гэрлэлтийг залуугийн ар гэрийнхэн нь хүчтэй эсэргүүцэж байсан боловч үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч, чинээлэг эмэгтэй гэдгийг нь мэдээд дуртай зөвшөөрчээ. Бүсгүй хадмууддаа 660 мянган юань (104 мянган доллар) бэлнээр өгч, үл хөдлөх хөрөнгө, “Ferrari” загварын спорт машин бэлэглэжээ. Түүний бэлэг нийтдээ 5 сая юань буюу 800 мянган долларын үнэд хүрсэн байна. Тэдний хурим ч алт, үнэт эдлэлд умбасан тансаг болж өнгөрсөн бөгөөд хосууд удахгүй үрийн зулай үнэрлэх ажээ.

Хятадын нийгэмд хүчирхэг, чадварлаг эмэгтэйчүүд олноор гарч ирж, уламжлалт эцгийн эрхт ёсыг эвдэн “нөхөр гуйх” явдал дэлгэрч буй нь энэ юм.

access_time 2018-01-30 17:53

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt