Өчигдөр мал нядалгаан дээр очлоо


Мал мах авч байгаа залуу 60 үхэр малчдаас авч нутагт нь монгол аргаараа эздэд нь хөлсийг нь төлж нядлуулаад гэдэс дотрыг нь сумын төвийн малгүй ажилгүй айлуудыг үнэгүй арилгаад ав гэжээ.

Эмээлт дээр яргалуулж байснаас сайхан зөв санаа байлаа .

Харамсалтай нь нутгийн иргэд үнэхээр залхуу ажилгүй арчаагүй санагдлаа .

Сар бүр ажилгүй нэн ядуу өрхүүд картны хүнсний бараа аваад сурчихсан дэндүү бэлэнчилдэг болжээ.

Сайхан тарган үхрийн гэдсийг арилгаж авахаасаа залхуураад нохой шувуу хооллоод дуусч байна гэж сонсоод итгэхгүй очоод бид хоёр үнэхээр гол харласан шүү .

Тэгээд сүүлийн 20 үхрийнх нь цагаан гүзээг бааснаас нь салгаж 100 гаруй үхрийн шийр цуглуулж авлаа .

Бас нохойтой булаацалдах шахуу хэдэн зүрх гургалдай элэг сархинаг авлаа .

Монголчууд ядуу л гэнэ .
Үнэхээр залхуу ажилгүй арчаагүйгээсээ болж ингэж явна шүү .

Энд ажилтай арчаатай хүн бол өвөлжин идэх хоолоо үнэгүй цуглуулаад идсэн ч болохоор байлаа .

Хонины сүүлтэй цагаан гүзээний ороомог стюжин хийчихээр амаа олохгүй иднэ дээ золигнууд.

Урьд шөнөжин гүзээнүүдээ хуулж цэвэрлээд хөмүүлтэй зүрхтэй гургалдай чихэж чанаад орж ирсэн ганц нэг айлууд залуусыг дайлж ийм сайхан хоолоо нохой шувууд өгч байгааг нь зэмлэж суулаа .

Монголчууд минь дээдүүл нь баялгаа цөлмөж тэнгэрийн амьдралаар амьдраад ард иргэд нь хоосон амлалт халамж нэртэй ганц уут гурил будаанд хууртаж биеэ оторлож ядууралд ороод Монгол ёс заншлаа умартаж залхуурч бэлэнчилж муудалцаж нам шашнаараа хуваагдаж хагарч бутарч мөхөж амьдрах ч гэж дээ .

Хотод бол хогийн цэг дээр нохойны мах идэж амьдардаг хүмүүс ч байгаа шүү дээ.

Хөдөөнийхөн арчаагүй залхуу байна даа даанч дээ.

Ямартаа ч мал мах авсан буянтай дүүдээ монгол заншлаараа малаа нядалж байгаа нутгийн сайхан залуустаа баярлалаа.

Ухаарч сэрээч залуус минь .
МОНГОЛ ӨЛСӨХ УЧИРГҮЙ .

access_time 2018-01-30 17:30

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt