Монгол өвөөгийн бүтээсэн УАЗ 469


Орос ах нарын уран гараар бүтээсэн, Монголчууд бидний сэтгэлд дэндүү дотно монхойсон ногоон хамарт УАЗ-469. Яг л арслан барс мэт газрын хэц өөд дайрах УАЗ-ийн хурд хүчийг гүйцэж, бат бөхийг давах нэгээхэн ч машин байхгүй гэвэл нэг их хэлсдихгүй. Гадныхан 469-ийг Орос жип гэлцэнэ. Бор ногоон өнгийн энэ автомашиныг анхнаас нь байлдааны зориулалтаар аль эсвэл Сибирийн бартаат замд зориулж үйлдвэрлэсэн гэдэг.

Гэхдээ УАЗ 469-ийг жинхэнэ УАЗ 469 болгож чадсан ард түмэн бол Монголчууд юм. Яаж гэж үү? Анх орж ирэхэд нь л манай хашир жолооч нар ташуу амортизаторыг нь тасдаж аваад босоо болгоод гагначихаж л дээ. Энэ нь туулах чадварыг дээшлүүлж, илүү тогтворжуулахад онцгой нөлөө үзүүлсэн тул Оросууд энэ санааг тэр даруйд нь л хэрэгжүүлсэн гэдэг. Дараагийн 69-үүд хойд тэнхлэг дороо запаас дугуйтай орж ирэхэд нь манайхан мөн л тэр хэсгийг нь авч хаясан. Запаас дугуйг хонины хонхорын яг дор ингэж бэхлэхээр ховилтой замд тун тохиромжгүй байх тул өвөө нар маань 69-ийнхөө бүхээгний хойд хэсэгт гагначихжээ. Оросууд бас л эндээс санаа авч үйлдвэрлэлийн аргадаа нэвтрүүлсэн. За тэгээд энэ мэтээр монхор ногоон машиндаа Монголчууд зөндөө юм хийсэн дээ.

access_time 2018-01-30 16:36

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt