Авто угаалгын газарт байсан зургаан машин шатжээ

Өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 28-ны өглөө 08 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт гал гарчээ. Галын улмаас угаалгын газарт байсан хэд хэдэн машин шатсан байна. Тодруулбал иргэн Э-ийн “Истана” загварын хоёр машин, тоёото истима, иргэн Б-гийн “Мицубүши Пажеро”, иргэн Ц-гийн “СМ-7”, иргэн М-ийн “Тоёото Кролла” автомашин шатжээ.

Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй очсоноор галын түргэн шуурхай унтраасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг авто угаалгын газар иргэн Г-ийн эзэмшлийнх байсан аж. Тус машинуудын эзэд авто угаалгын газарт дулаан гарашны зориулалтаар машинаа хонуулдаг байсан гэх мэдээлэл байна. Улмаар өглөөгүүр хүнгүй байх үеэр нь ийн гал гарсан бололтой.

access_time 2018-01-30 16:29

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt