Дөрөв, таван настай хоёр охин гар хөлөө хөлдөөснөөс, нийслэл рүү эмчилгээнд явжээ


Энэ сарын 21-нд Орхон аймагт цочир хүйтэрсэнтэй холбоотойгоор 8-13 насны дөрвөн хүүхэд чих, хацар хайрагдсан гэсэн шалтгаанаар БОЭТ-ийн амбулоториор үйлчлүүлжээ. Мөн Булган аймгийн Хангал сумын хоёр охин гэрээсээ дулаан хувцасгүй гарч ээж, аавынхаа өөдөөс гүйж байгаад гар, хөлөө хөлдөөж БОЭТ-д эмчлүүлжээ. Дөрөв болон таван настай эл хоёр охин гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн оноштойгоор Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байна.
Даваагаас пүрэв гариг хүртэл Орхон аймагт шөнөдөө -30 хэм хүртэл хүйтэрч өглөөгүүр хүйтний эрч буурахгүй байгаа тул хүүхдүүд сургууль, цэцэрлэг рүүгээ явах замдаа хацар, чихээ хайруулах тохиолдол цөөнгүй гарсан байна. Тухайлбал, Баян-Өндөр сумын Даваат багт оршин суудаг тавдугаар ангийн А хүүхэд Дэнж багт байрлах ахынхдаа хоночихоод гэр лүүгээ явах зуураа гарынхаа 3-5 хуруугаа хөлдөөжээ. Уг хүүхэд тухайн үед бээлийгүй байсан аж. Одоо БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ сард тус эмнэлэгийн амбулоториор 20 гаруй хүүхэд чих, хацар хайрагдсан гэсэн шалтгаанаар үзүүлж зөвлөгөө авчээ.

access_time 2018-01-26 14:54

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt