Би тэвчээд, чимээгүй явж чадахгүй… Тэдний цаг гүйгээд эхэлчихсэн


Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болоод цаг үеийн тулгамдаж буй асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: ОУВС-ийн шаардлага гэдэг нэрээр иргэдийн амьжиргаатай холбоотой долоон төрлийн татварыг эрх баригчид нэмсэн нь өнөөдөр сөрөг үр дагавар бий болгож байна. Шатахууны үнийг нэмсэн үндсэн шалтгаан нь онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотой. Уг нь Эрх баригчдын хэлээд байгаа эдийн засгийн өсөлт нь байгаад, шатахууны 41 хоногийн, валютын дөрвөн тэрбум долларын нөөцтэй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэлээ…

Мөн тэрбээр “Өнөөдрийн бодит байдлыг харахад шатахууны үнийн өсөх зохиомол гурван нөхцөлийг буй болгосон байна. Нэгдүгээрт, ШТС-ууд шууд хаалгаа хаагаад явчихсан. Хоёрдугаарт, шатахууны үнийн хязгаарлалтыг хийсэн. Шатахуун түгээх дээд хэмжээгээ өөрсдөө тогтоож, 20 мянган, 100 мянган төгрөгт багтааж өгч байгаа. Гуравдугаарт, талоны хэлбэрт орсон гэдгийг шалтаг хэлж байна. Шатахууны үнийн өсөлт Онцгой албан татварын нэмэгдэлтэй шууд холбогдож байгааг эрх баригчид анхаарах хэрэгтэй. Миний хувьд эрх баригчид хамгийн муу ажиллаж байна гэж дүгнэж байна. Эрх баригчдын хэлээд байгаа эдийн засгийн өсөлт хаана, хэнд ашигтай тусаад байгаа юм. Яагаад ард түмэнд хүрэхгүй байгаа юм гэдэг асуултыг бид тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, Иргэдийн цалин буурч, барааны үнэ нэмэгдсэн цагаан сар хүлээгдэж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч, тэвчиж, чимээгүй явж болохгүй. Засгийн газар үнийг тогтвортой барих, нэмэгдсэн олон татваруудаа цэгцлэх цаг тооны тоолуур хоёрдугаар сарын 01-ныг хүртэл гүйж эхэлсэн гэдгийг сануулмаар байна. Хэрвээ энэ үнийн өсөлтөөс шалтгаалаадиргэдийн бухимдал дээд цэгтээ хүрвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно. Татваруудын нэмэгдлийг авч үзэж, эдийн засгийг тогтвортой болгох асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ ч цаашдаа ажиллаж чадах эсэхээ ярилцах шаардлага үүснэ” гэлээ.

Ардчилсан нам 2012-2016 оны үед буюу эдийн засгийн маш хүндрэлтэй үед нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллар байх үед ард түмний нуруун дээр буух дарамтыг шатахууны үнийн өсөлтийг хязгаарлаж чадсанаараа бид шийдэж байсан. Өөрөөр хэлбэл, бидний адлаад байгаа Монголбанкны алдагдал гэдэг нь тэр үед эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийнхээ халаасны алдагдлыг Монголбанкны алдагдлаар хүлээсэн үйл ажиллагаа байсан гэдэг нь өнөөдөр нотлогдож байна. Гэтэл 2012-2016 онд нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллар байсан нефтийн үнийн үед Ардчилсан намын Засгийн газар шатахууны үнийг бариад зогсохгүй үнийг нь бууруулж чадсан. Гэтэл нэг баррель нефтийн үнэ 60 ам.доллар болоод буурчихсан байхад шатахууны үнэ ийнхүү огцом өсч байгаад эрх баригчид дүгнэлт хийх цаг нь болсон” гэдгийг тодотгон хэлэв.

access_time 2018-01-26 13:26

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt