НОРВЕГИ УЛС ҮСЛЭГ АМЬТДЫГ ҮРЖҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО


Норвеги улсад 300орчим үслэг эдлэлийн үйлдвэр байдаг. Тэд бидний өмсөх дуртай шубыг хийхийн тулджил бүр 110мянган үнэг, 700орчим мянган булгыг хороодог байна. Тус улсын амьтан хамгаалах “NOAH” байгууллага арван жил уйгагүй тэмцсэний эцэст үслэг амьтдыг хамгаалах шийдвэрийг гаргуулж чадлаа. Ингэснээр Норвеги улс 2024 он гэхэд үслэг эдлэлээс татгалзахаар шийдсэн Нидерланд улсын дараа хоёрт бичигдэж байна. Тус улсын засгийн газар цаашид үслэг эдлэл хийх зорилгоор амьтан үржүүлдэг газруудыг байнгын хяналтанд байлгаж тэднийг 2024-2025онгэхэд үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргаад бйна. Австри улс 1998 оноос хойш арьс, үсийг нь ашиглах зорилгоор амьтдыг үржүүлэхийг хориглосон бол Чех улс 2017онд ийм шийдвэр гаргасан юм. “амьтны үйлдвэрлэлийн эсрэг холбоо” компанит ажлыг явуулсан Жорж Принц “Бид амьтдыг хамгаалах байгууллагуудад эцэж цуцалгүй тэмцэж ялалт байгуулсанд нь баяр хүргэж байна” гэж хэлсэн байна.

access_time 2018-01-25 15:01

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt