АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар шатахууны үнийн асуудлаар хуралдаж, бензиний үнэ нэмэхгүй байх шийдвэр гаргав. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Засгийн газрын хуралдаанаас АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан байна. Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ.

Түүнчлэн Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай. Энэ оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх аж.

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх

“1. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх

20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ.

2. Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэнэ.

3. Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ.

Бид эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал байна. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана” хэмээн мэдэгдлээ.

Б.Анир

access_time 2018-01-24 15:23

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt