Согтуу бүсгүй шууд эфирт осол гаргажээ


Австралийн оршин суугч 19 настай нэгэн бүсгүй согтуугаар машин жолоодон осол гаргасны улмаас 16 сараар машин жолоодох эрхээ хасуулж, 2000 доллараар торгуулсан байна. Тэрээр өөрийн төрөлх Виктори мужийн автозам дээр шөнө согтуу машин жолоодож байхдаа Snapchat-аар шууд дамжуулалт хийж явсан аж.

Хэрэв бүсгүй осол гаргаагүйсэн бол түүний энэхүү үйлдлийг олон нийтийн сүлжээний дагагчдаас нь өөр хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан биз. Гэвч тухайн үед хийгдсэн бичлэг ослын гол нотлох баримт болсон байна.

Бичлэгээс харахад, уг халамцуу бүсгүй олон нийтийн сүлжээний харилцагчдадаа хамаг анхаарлаа хандуулсны уршгаар явдал дундаа замын тэмдэг мөргөн, жалга руу унасан аж. Ногоон тивийн залуу бүсгүйн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 1,64 промилл гарсан нь Австралид хүлээн зөвшөөрөгддөг хэм хэмжээнээс даруй гурав дахин өндөр үзүүлэлт гэнэ.

Харин “Мазда” машиныхаа аюулгүйн дэрний ачаар залуу бүсгүй хүнд гэмтэл авалгүй, багахан хэмжээний шарх шалбархайтай үлдэж чаджээ. Түүний ослын бичлэгийг залууст сэрэмжлүүлэг болгох үүднээс орон нутгийн цагдаагийн газар саяхан олон нийтэд нээлттэй тавьсан аж.

access_time 2018-01-24 14:51

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt