1500 ХЯТАД 9 ЦАГИЙН ДОТОР ШИНЭ ВОКЗАЛЫН ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ ДУУСЧЭЭ


Хятадууд үр бүтээлтэй ажилладгаа дахин харууллаа. 1500 орчим ажилчин Фузянь мужийн шинэ вокзалын төмөр замыг барих ажилд 9 цагийг зарцуулжээ.
Барилгын ажил Хятадын өмнөд хэсэгт орших Лунянь хотын Наньлун төмөр замын вокзалд хийгдсэн байна. Ажил нэгдүгээр сарын 19-нд эхэлж, нэгдүгээр сарын 20-ны шөнө дуусчээ.

Агаар дээрээс авсан бичлэгээс харахад барилгачид Ганьдун, Ганьжуйлун, Чанлун хэмээх төмөр замын гурван том зангилааг Наньлун шинэ төмөр замтай холбож байгаа нь харагдана. Тэд мөн гэрэл дохио, төмөр замын тэмдгүүдийг ч суурилуулж амжжээ.
02-5 1500 хятад 9 цагийн дотор шинэ вокзалын төмөр замыг барьж дуусчээ

Төсөл ийм хурдан дууссан нь ажилчид нэгэн зэрэг янз бүрийн ажлыг хийхээр долоон хэсэгт хуваагдаж ажилласантай холбоотой гэж Хятадын төмөр замын барилгын гол компани болох “Tiesiju” группийн орлогч дарга Чан Даосун мэдэгджээ.
Энэхүү томоохон төслийг гүйцэтгэхэд 7 галт тэрэг, 23 экскаватор ажилласан байна.

Наньлун төмөр замын барилгын ажил үргэлжилж буй бөгөөд энэ оны эцсээр дуусах юм. 246 км үргэлжилдэг энэ төмөр зам нь зүүн өмнөд Хятадыг төв Хятадтай холбосон тээврийн үндсэн зам болох юм. Үүгээр 200 км/цаг хурдтай галт тэрэг явж байх ажээ.

access_time 2018-01-23 18:27

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt