ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ДОНТОН ЭР ШҮДГҮЙ АМАА ХАРУУЛАВ


Хийжүүлсэн ундааны донтон болсон ирланд эр бараг бүх шүдээ хиймэл шүдээр солиулжээ.Аяга угаагчаар ажилладаг Майкл Шеридан 27 шүдээ авахуулж, хиймэл шүд хийлгэсэн байна. Учир нь түүний бараг бүх шүд өмхөрч, мууджээ. Тэрбээр 10 жилийн турш зөөлөн, шингэн хүнс хэрэглэсэн аж. Учир нь зүсэм талх идэхэд л шүд нь янгинаж өвддөг байсан гэнэ. Гэсэн ч тэр хоолонд сайн биш учраас өдөрт ганцхан хооллочхоод, 7-8 литр хийжүүлсэн ундаа уудаг байжээ.

“Би хийжүүлсэн ундааны донтой байсан. Гарт маань үргэлж л савтай ундаа байна. Хэрвээ би эмчид үзүүлбэл энэ зуршлаа хаяхаас өөр аргагүй болно гэдгийг мэдэж байсан болохоор эмчид үзүүлдэггүй байсан” хэмээн Шеридан өгүүлжээ.

Шүдгүй болсноор гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах нь ч багасчээ. “Би байнга шүдээ нууж, аль болох цөөн хүнтэй харьцахыг хичээдэг болсон. Найзуудтайгаа хаа нэгтээ явахаар болбол буланд суучихдаг байлаа. Яагаад гэвэл амнаас маань эвгүй үнэр гардгийг мэддэг байсан” гэжээ.

Харин таньдаг нэгэн шүдний эмч нь Шериданыг ятгаж дөнгөснөөр үнэгүй эмчилгээ хийж өгчээ.

Энэ сарын дундуур болсон мэс заслаас хойш Шеридан хийжүүлсэн ундаа уугаагүй бөгөөд одоо сэтгэлзүйч, хоол судлаачдаас зөвлөгөө авч байна. Тэрбээр энэ түүхээ хэвлэлд дэлгэсэн нь гэм хоргүй мэт хийжүүлсэн ундаа ямар хортой болохыг анхааруулах зорилготой гэнэ.

access_time 2018-01-23 17:05

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt