“Мөсөн хүү” Бээжинтэй танилцлаа

БНХАУ-ын Юунань мужийн бага ангийн хүү 4км замыг туулж сургуульдаа ирсэн гэрэл зураг олон нийтийн сүлжээнд тарснаас хойш дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Сошиал “од” болсон 8 настай Ван Фуман хүүд хаягласан хандив тусламж цуварсаар байна. Түүний өөрт нь болон сургуульд нь зориулсан хандивын хэмжээ 100 мянган юанийг (15354 ам.доллар) даваад байгаа аж.

Хятадын Коммунист намын вэб сайтаас Ван Фуман хүүг гэр бүлийнх нь хамтаар Бээжин хотоор аялуулжээ. Тэрбээр эгч Ван Фумэй, аав Ван Ганкуй нартайгаа нийслэл хотоороо аяласан гэж “South China Morning Post” сонинд бичжээ.

Ван Фуман амьдардаг Юунань мужаас Бээжин рүү гурван цагийн турш онгоцоор нисчээ. Тэрбээр амьдралдаа анх удаа онгоцоор ниссэн нь энэ аж. Түүнийг нислэгийн бүх хугацаанд цонхоор харсан гэж сурвалжлагч онцлов. Ван Фуман “Би өмнө нь хэзээ ч гэрээсээ хол явж байгаагүй. Энэ бол миний анхны урт хугацааны аялал” гэжээ.

Мөн тэрбээр Бээжингийн төвийн халаалалтыг мэдрээд ихэд гайхсан байна. Учир нь хүүгийн гэр цаг үргэлж нүүрсээр галлаж халаах шаардлагатай аж. Ван Фуман “Миний гэр маш хүйтэн. Харин Бээжинд их дулаахан юм. Гэрээ дулаан байлгахын тулд өдөр шөнөгүй нүүрс түлэх шаардлагатай байдаг. Харин энд нэг давхар хувцастай явахад л хангалттай юм. Би халаалтын шугамд хүрч үзээд гайхамшигтай болохыг нь мэдэрсэн” гэжээ.

Хүү дүн өвлийн хүйтнээр, зүсэр бороотой ч 4км зам туулж сургуульдаа очдог. Ван Фуман “Би Бээжингийн хүүхдүүдийг сургуульдаа хэрхэн явж байгаа тухай. Өдөр бүр алхдаг болов уу гэж харахыг хүсдэг байсан” хэмээн ярьжээ.

“Мөсөн хүү”-гийн нөхцөл байдлын тухай Хятадын нийгмийн сүлжээнд асар их шүүмжлэл яригдсан байна. Учир нь хөдөө орон нутгийн хөгжлийн ялгаа, нийгмийн халамж үйлчилгээний тухай иргэд хурцаар шүүмжилжээ.

Ван Фуманы аав өмнө боломжийн цалинтай ажил хийхээр том хот руу явдаг байсан аж. Харин саяхнаас түүнийг хүүхдүүдтэйгээ ойр байх ёстой гэж орон нутгийн нэгэн компани ажилд урьсан байна.

Ядуу тарчиг хэдий ч сурч мэдэхийн төлөө хүйтнийг ажиралгүй хичээл рүүгээ алхдаг “Мөсөн хүү”-гийн амьдрал өөрчлөгдөж байна хэмээн Хятадын хэвлэлд бичжээ.

access_time 2018-01-23 16:54

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt