Н.ТӨГСЦОГТ: УЛСЫНХАА САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ 50% ЗАРЦУУЛАХАА АМЛАЖ БАЙНА

Олимп, Дэлxийн аваргын xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг ялж мэргэжлийн боксын 9 дэх тулаандаа ялалт байгуулсан билээ.

“KING TUG” хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ.

Н.Төгсцогт Америкийн боксчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвезерийн “Mayweather Promotions” клубын тамирчин, АНУ-ын Хавьер Аугустин Мартинестай тулалдах байсан ч өрсөлдөгч нь тодорхойгүй шалтгаанаар тулаанаас татгалзаж, Филиппиний боксчинтой тоглож ялалт байгуулсан билээ..

Ялалтыг бүсийг үргэлж хүртэж яваа авьяаслаг боксчин залуу маань саяхан өөрийн цахим хуудаснаа:

Энэ улсын сайн сайханд 50% зарцуулнаа ирээдүйд амлая!!! хэмээн бичжээ.

Та бүхэнд боксчин Н.Төгсцогтын ярилцлагыг хүргэж байна.

Мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогттой ярилцлаа.

Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байсан Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэртэй промоутер Эл Хеймон гэрээ байгуулсан талаар BoxingScene.com сайтад мэдээлсэн билээ. Бид энэ мэдээллийн дараа Гавьяат тамирчин Н.Төгсцогттой онлайнаар холбогдсон юм.

-Мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ байгуулсанд баяр хүргэе. Ямар клубтэй хэдэн жилийн хугацаатай гэрээ байгуулав?

-Гэрээний менежер Эл Хеймон. Промоушн компани нь “Гуссен Промоушн”. Таван жилийн хугацаатай гэрээнд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурлаа.

-Нууц биш бол гэрээний үнийн дүнг хэлж болох уу?

-Мөнгөн дүнг нууцлахыг хүсч байна. Ямартай ч надад ашигтай гэрээ болсон. Ер нь Эл Хеймон тамирчдадаа ихээхэн боломж олгодог мундаг промоутер. Хэр баргийн хүнтэй гэрээ хийдэггүй, телевиз, сонин хэвлэлд төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй, түүний царайг ч хараагүй боксчид олон байдаг юм билээ. Энэ талаараа нэлээд шүүмжлэлд өртдөг. Мэргэжлийн боксын хүрээнд танигдсан, нууц ноёнтон гэх юм уу даа. Флойд Мейвезер, Андре Берто, Амир Хан, Роберт Гуэрреро гээд олон шилдэг тамирчдын менежер. Миний хувьд ийм мундаг хүнтэй холбогдож, гэрээ байгуулж чадсандаа баяртай байгаа.

Н.ТӨГСЦОГТ: УЛСЫНХАА САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ 50% ЗАРЦУУЛАХАА АМЛАЖ БАЙНА
НИЙТЛЭСЭН: 2018-01-23 01:02:42
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Олимп, Дэлxийн аваргын xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг ялж мэргэжлийн боксын 9 дэх тулаандаа ялалт байгуулсан билээ.

“KING TUG” хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ.

Н.Төгсцогт Америкийн боксчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвезерийн “Mayweather Promotions” клубын тамирчин, АНУ-ын Хавьер Аугустин Мартинестай тулалдах байсан ч өрсөлдөгч нь тодорхойгүй шалтгаанаар тулаанаас татгалзаж, Филиппиний боксчинтой тоглож ялалт байгуулсан билээ.

Ялалтыг бүсийг үргэлж хүртэж яваа авьяаслаг боксчин залуу маань саяхан өөрийн цахим хуудаснаа:

Энэ улсын сайн сайханд 50% зарцуулнаа ирээдүйд амлая!!! хэмээн бичжээ.

Та бүхэнд боксчин Н.Төгсцогтын ярилцлагыг хүргэж байна.

Мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогттой ярилцлаа.

Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байсан Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэртэй промоутер Эл Хеймон гэрээ байгуулсан талаар BoxingScene.com сайтад мэдээлсэн билээ. Бид энэ мэдээллийн дараа Гавьяат тамирчин Н.Төгсцогттой онлайнаар холбогдсон юм.

-Мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ байгуулсанд баяр хүргэе. Ямар клубтэй хэдэн жилийн хугацаатай гэрээ байгуулав?

-Гэрээний менежер Эл Хеймон. Промоушн компани нь “Гуссен Промоушн”. Таван жилийн хугацаатай гэрээнд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурлаа.

-Нууц биш бол гэрээний үнийн дүнг хэлж болох уу?

-Мөнгөн дүнг нууцлахыг хүсч байна. Ямартай ч надад ашигтай гэрээ болсон. Ер нь Эл Хеймон тамирчдадаа ихээхэн боломж олгодог мундаг промоутер. Хэр баргийн хүнтэй гэрээ хийдэггүй, телевиз, сонин хэвлэлд төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй, түүний царайг ч хараагүй боксчид олон байдаг юм билээ. Энэ талаараа нэлээд шүүмжлэлд өртдөг. Мэргэжлийн боксын хүрээнд танигдсан, нууц ноёнтон гэх юм уу даа. Флойд Мейвезер, Андре Берто, Амир Хан, Роберт Гуэрреро гээд олон шилдэг тамирчдын менежер. Миний хувьд ийм мундаг хүнтэй холбогдож, гэрээ байгуулж чадсандаа баяртай байгаа.

-Ямар сэжмээр энэ хүнтэй холбогдсон бэ?

-Манай багшийн сайн найз нь. Golden Boy, өөр бас промоутеруудаас надад гэрээний санал ирсэн л дээ. Хоёр, гурван сонголт байсан. Гэхдээ багагүй хугацаанд хүлээж байгаад Эл Хеймонтой гэрээ байгуулсан нь сайхан хэрэг.

-Багш гэж та Жо Гуссенийг хэлж байна уу?

-Тийм.

-Багштайгаа хэрхэн танилцсан бэ?

-Анх Америкт ирээд нэлээд хэдэн боксын клубээр орж үзсэн. Мэнни Пэкьяаогийн бэлтгэл хийдэг клубт хүртэл очсон. Тэгээд эндхийн ахмад мэргэжилтэн хүний зөвлөснөөр “Ten Goose Boxing Gym” клубт очиж, Жо Гуссен багштай уулзсан юм. Яг л миний мөрөөдлийн багш байсан. Намайг очиход шууд л гар барьж угтаад, маргаашнаас one-on-one бэлтгэлхийж эхэлье гээд бэлтгэлдээ шууд орсон. Цаанаасаа нэг өөр мэдрэмж төрдөг дөө. Яг л тийм. Жо Гуссен багшийн удирдлага дор бэлтгэлээ сайн хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд 20-иод спарринг хийсэн. Мексик, ОХУ, Канад, Америк гээд олон орны боксчидтой тоглосон. Бүгдтэй нь маш сайн тулалдсан гэж багш маань үнэлсэн. Намайг маш сайн мэдэрч, сургаж байгаа. Өглөө босоод цайгаа уулгүй бэлтгэлдээ очиход л багш миний цохилтын хүч, хурдыг ажиглаад л мэдчихдэг жишээний.

-Сонирхогчдын бокстой харьцуулахад бэлтгэл хэр ялгаатай байна. Ер нь сонирхогчдын болон мэргэжлийн боксын гол ялгаа нь юундаа байдаг вэ?

-Бүх зүйлээрээ ялгаатай. Өмсдөг бээлий нь хүртэл өөр. Хамгийн гол нь өрсөлдөгчийнхөө алдааг түрүүлж харж, түүн дээр нь ажиллах, хурд хүчтэй байх гээд илүү ажиллагаатай. Бэлтгэлийн хувьд маш эрчимтэй бэлтгэл хийж байна. Долоо хоногт 6-8 раундаар 3-4 удаа спарринг хийж байгаа. Анх ирээд ядардаг байлаа. Одоо бол орчин нөхцөл, агаар, хоол унд, бэлтгэлийн эрчим гээд дасч л байна. Мэргэжлийн боксын рингэнд 21 тулаанд ялалт авсан боксчинтой саяхан спарринг хийсэн. Сайн тоглосон гэж багш маань үнэлсэн шүү.

-Н.Төгсцогтын мэргэжлийн боксын рингэнд хийх анхны тулаан товлогдсон уу?

-Гуравдугаар сарын 6-нд Лас Вегас хотын “MGM Grand Garden Arena”-д товлогдсон байгаа. Гэхдээ бага зэрэг хойшилж магадгүй. Тэгвэл ирэх сарын дундууар Лос-Анжелест тоглоно. Ямартай ч гуравдугаар сардаа багтаад эхний тулаанаа хийнэ дээ.

-Сандарч байна уу?

-Айх, сандрах мэдрэмж төрөхгүй байна. Би чадна, чадах ч ёстой. Одоо надад айх зүйл байхгүй. Айдгаа авдартаа хийнэ гэдэг шиг бүх айдсаа би Монголд үлдээгээд ирсэн. Одоо надад сонголт байхгүй. Зөвхөн урагшаа, зорилгынхоо төлөө тэмүүлнэ дээ.

-Анхны өрсөлдөгч нь хэн байх бол?

-Одоогоор тодорхойгүй байгаа. Хэн ч байсан хичээнэ ээ. Ер нь мэргэжлийн бокст нэг жинд 1000-аад тамирчин байдаг. Тэд нарын хэнтэй нь ч тоглож магадгүй. Тулаан бүртээ өрсөлдөгчөө цохиж унагаад, нам нам цохиод ялаад байвал рейтингээ хурдан өсгөж чадах учраас энэ сайн, тэр сайн гэлтгүй хичээх шаардлагатай.

-Та Bantamweight жинд тоглох уу?

-Тэгнэ.

-Нээрэн та “King Tug” гэдэг рингний нэртэй болсон юм уу? “Ten Goose” клубт Жо Гуссентэй бэлтгэл хийж байгаа бичлэгүүд ийм нэртэй цацагдсан байсан…

-Манай клубт бэлтгэл хийдэг Дон гээд боксчин намайг тэгж нэрлэсэн юм. Албан ёсоор сонгоогүй л дээ. “TGT” эсвэл “King Tug” гэдэг нэрээр тулалдана даа.

-Өнгөрсөн жил та хэсэг хугацаанд АНУ-д байж, мэргэжлийн бокстой танилцсан гэж болно. Эргэж ирээд та дахиад нэг олимпод хүч сорих бодолтой байгаагаа ярьж байсан. Гэтэл яагаад гэнэт ийм шийдвэрт хүрэв?

-Өнгөрсөн жил АНУ-ын Чикаго хотод мэргэжлийн боксын клубт бэлтгэл хийж байгаад буцсан. Дахиад нэг олимпод хүч үзэх бодолтой байсан юм. Монголдоо ирээд дөрөвдүгээр сараас хойш олон улсын гурван ч тэмцээнд орсон ч үнэхээр таалагдаагүй. Ялангуяа шүүлтийн асуудал үнэхээр шударга бус, бохирдчихсон. Казахстанд болсон Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө нутгийн тамирчинтай тоглоодилт давуу хожиход өрсөлдөгчид маань ялалт өгчихсөн. Дараа нь дахиад Казахстанд болсон тэмцээнд бас л нутгийн тамирчныг ялчихаад байхад бүр компьютераа унтрааж байгаад ялалт эсрэг талд өгсөн. Энэ мэтээр миний тоглох хүсэл эрс багассан гэх үү дээ. Миний спортын замналд Азийн наадмын медаль байхгүй учраас энэ наадмаас медаль авчихаад дуусгая гэж бодсон ч би өөрөөсөө болоод чадаагүй, БНСУ-ын тамирчинд ялагдчихсан. Дараа дахиад боломж гарвал хэзээ ч түүнтэй тоглоход бэлэн.

-АНУ руу явах шийдвэрээ хэзээ гаргасан бэ?

-Инчёны Азийн наадмаас буцаж ирээд Монголд 10 хоноод Америк руу явсан. Намайг хэн ч гуйгаагүй, хэн ч туслаагүй. Би ч хэнээс ч гуйгаагүй. Өөрийнхөө шийдвэрээр л энд ирсэн. Тиймээс хэн нэгэн намайг битгий буруутгаасай гэж хүсч байна. Мэргэжлийн спорт гэдэг ямар ч тамирчны хувьд том боломж, том завшаан байдаг шүү дээ.

-Монголын боксын холбооны удирдлага, багш, дасгалжуулагч, тамирчид гээд боксын хүрээнийхэн таны шийдвэрийг хэрхэн хүлээн авсан бэ?

-Би хэнд ч хэлж чадаагүй явсан. Одоо тэдэндээ хандаж бүгдэд нь баярлаж явдгаа хэлмээр байна. Шигшээ багийн алба, боксын хамт олон, багш нар, шигшээ багийн тамирчидтайгаа нэг тогооноос хоол идэж, нэгэн гэр бүл шиг байж, сурахаас нь сурч, мэдэхээс нь мэдэж, ах нь ах шиг сургаж, дүү нар нь сонсч, сурч, хамтдаа нэг зорилгын төлөө хичээж, тэмцэж байсан. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ ахдаа, МБХ-ны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, намайг жаахан хүүхэд байхаас эхлээд дэмжиж тусалж байсан МБХ-ны ерөнхийлөгч асан Д.Ганзориг, түүний гэр бүлийнхэн, холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Ц.Бат-Энх гээд бүгдэд нь баярлаж, талархаж байгаагаа хэлэхийг хүсч байна.

-Та ингээд сонирхогчдын боксчны замналаа төгсгөлөө. Өнгөрснөө харахад тэр үед л тэгэх ёстой байсан юм даа гэж харамсдаг зүйл байдаг уу?

-Би ер нь их азгүй юм шиг байгаа юм. Олимпийн аварга, дэлхийн аварга болох боломж надад байсан байх гэж боддог юм. 2009 онд Миланд болсон дэлхийн аваргаар аваргын төлөө Пуэрто Рикогийн тамирчинтай тоглоод, 2:18 харьцаатай ялагдсан. Энэ онооны харьцаатай би одоо ч санал нийлдэггүй юм. Адилхан л оноод байхад хоёрдугаар үе дуусахад онооны харьцаа 2:10 байсан. Оноо ийм хол зөрүүтэй байгааг мэдсэн хүн чинь эргэж рингэнд гараад оноо авах гэж улайрна биз дээ. Тэгээд л бүр дордчихсон.

Бас Лондонгийн олимп байна. Аваргын төлөө шийдвэрлэх тоглолт болдог өдөр би яагаад ч юм их ядарсан, нервтчихсэн, тамир тэнхээгүй болчихсон байсан. Рингэнд гараад ялагдсан. Үүнд л их харамсдаг даа. Хэрэв 2012 оны Лондонгийн олимпиос алтан медаль авсан бол би тэр жилдээ шууд мэргэжил рүү орох байсан…

-Одоо ч гэсэн оройтоогүй байх гэж бодож байна. Ингэхэд таны бэртэл гэмтлүүд гайгүй юү?

-Гайгүй. Бүгд эдгэсэн. Удахгүй эндээ бүрэн шинжилгээнд орно.

-Тантай хамт нэгэн үед сонирхогчдын боксын рингэнд тулалдаж байсан өрсөлдөгчдөөс чинь мэргэжил рүү “урвасан” тамирчид хэр их байна вэ?

-Лондонгийн олимпийн тамирчдаас нэлээд хэд нь энд /АНУ-ыг хэлэв/ ирсэн байна лээ.

-Эцэст нь, мэргэжлийн бокст хөл тавьсан таны гол зорилго мэдээж дэлхийн аваргын бүс байх. Та өөрийгөө хэдий хугацааны дараа энэ амжилтад хүрэх боломжтой гэж харж байна вэ?

-Жинхэнэ бокс энд л байна. Лос-Анжелес, Лас Вегас гээд жинхэнэ бокс энд өрнөж байна. Хэдэн үеийн олимпийн аваргууд бүгд энд тулалдаж байна. Дэлхийн боксын төвд ирсэн болохоор мэдээж хичээх болно оо. Чансаа ахиад ирэхээр жилд 1-2 тулаан хийнэ. Анхандаа бол 3-4 тулаан хийх байх. Хэдийд дэлхийн аварга болох эсэх нь ганцхан надаас өөрөөс минь шалтгаална.

access_time 2018-01-23 15:19

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt