А.Урангоо ажил горилогчдоосоо юу шаарддаг вэ?

Алтангэрэлийн Урангоо хэмээх ажил хэрэгч бизнесмен эмэгтэйг танихгүй хүн ховор. Тэр дундаа жиргээчид. “Твиттерийн хатан хаан” хэмээн нэгэн цагт өргөмжлөгдөж Их Аваргатай нэр холбогдоод авсан энэ бүсгүй “UA Consulting” компаниа хөл дээр нь босгох гэж чамгүй хүч хөдөлмөр гаргаж өдийг хүрсэн гэдэг. Байгууллагынхаа бүхий л ажлыг нугалж явсан тэрээр ажилд орохыг хүсэгчдийн нийтлэг алдааг ийн ажиглаж тэдэнд үнэт зөвлөгөөгөө хайрлажээ.

Хэлэхгүй л бол болохгүй нь ээ…

АЖЛЫН ЯРИЛЦЛАГАНД ОРОХОД ГАРГАДАГ АЛДААНУУД
За би бээр сүүлийн 5жил UA Consulting LLC компанийг удирдан ажиллуулж байгаа хүн билээ. Хааяа бас ажлын онцлогоосоо мэдэрсэн нийтлэг дүгнэлтүүд гарч ирэх юм. Тэрийгээ бас хэлээд өгчихмөөр санагдах юм.
1. Ажлын ярилцлагад даруухан байлаа гээд “хөөрхөн дуу цөөтэй хүү” болохгүй ээ!!!! Ажил олгогч таны өвөө эмээ биш! Тэхээр ажил хэрэгч, илтгэгч, эрмэлзэгч бай! Хэрвээ та ажлын ярилцлагад орж байгаа бол Хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн ур чадвар, туршлага, цаг хугацаагаа цалингаар борлуулах гэж байгаа бол ур чадвараа бич, ярь бас ярилцагчдаа ойлгуул! Өөр өөрийнхөө маркетингийг хий!
2. Урдах удирдлагаа битгий муул аа! Удирдагч хүмүүс бие биенийгээ танихгүй ч, удирдагчид бол удирдагчид л байдаг. Удирдлагаа муулах хүнийг карьерийн хувьд ч, хувь хүнийх нь хувьд ч хандлагынхаа хувьд ч маш олиггүй харагддаг. Хүн муулах нь чиний сэтгэл тайвширхаас өөр юуг ч өөрчилж чаддаггүй Ганцхан ажлын ярилцлага дээр ч биш, амьдрал дээр ч гар нийлээгүй бол гонгинож гоншгоноод байх хэрэггүй, тэнэг харагддаг юм. Бүх зүйл 2 талтай байдаг, хэнд ч тайлбарлах хэрэггүй тэр тусмаа шинэ ажил олгогчдоо.
3. Өөртөө итгэлтэй бай! Нийт ажлын ярилцлагад оролцогчдын 80% өөртөө итгэлгүй орж ирдэг. Хэрвээ та өөртөө итгэхгүй бол таныг ажилд авах гэж байгаа хүн ч танд итгэхгүй. Бидэн шиг зөвлөхүүд ажлын ярилцлага хийхийнхээ өмнө илүү чөлөөт яриа өрнүүлж байж тухайн ярилцагчийнхаа давуу талуудыг олж хардаг бол яг ажил олгогч нар шууд л асуудаг.
Та өөрийнхөө сонголт зарчмаар карьераа бий болгодог. Зөв хандлага бол таны амжилт!#UAConsulting

access_time 2018-01-19 14:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt