Машинууд мөргөлдөн, хоёр хүн амьдаараа шатжээ


Москвагийн зүүн хойд хэсэгт гурван машин мөргөлдсөн осол гарч, хоёр хүн машин дотроо шатан амь алдсан байна. Энэхүү аймшигт ослын бичлэгийг хажуугаар нь өнгөрч явсан жолооч нар хийсэн аж.

Эмгэнэлт осол Ярославын авто зам дээр гарсан бөгөөд ажиглалтын камерын бичлэг дээр болсон үйл явдал тодорхой тусгагдан үлджээ.

Оросын үйлдвэрлэлийн бензин бага зарцуулдаг “Ока” маркийн автомашинд техникийн саатал гарч, замын голд аваарын гэрлээ асаагаад зогсож байж. Харин хэдхэн минутын дараа тухайн чиглэлд зорчиж явсан Volkswagen Touareg-ын жолооч гэнэт түүнийг анзааран машинаа зогсоох гэсэн боловч чадалгүй “Ока”-г мөргөсөн байна.

Хүчтэй мөргөлтөд өртсөн жижиг тэрэг зам дээр эргэлдэхдээ бас нэг машиныг мөргөн гал авалцаж шатсан аж. Оволзсон гал түймэр “Ока”-г тэр дор нь бүрхэж, зөвхөн гал сөнөөгчид л түүнийг унтрааж чаджээ.

Аврагчид шатсан машин дотроос хоёр хүний цогцосыг гаргасан бөгөөд нөгөө хоёр машины жолооч нар тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

access_time 2018-01-12 17:43

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt