Нөхрөө 200км дагаж өөр хотын зочид буудлаас нууц амрагтай нь барьжээ /Бичлэг, 16+/

Метро-д мэдээлснээр Английн Кент гүнлэгийн Нортхэймпшир тойргийн Вэллингброут гэдэг жижигхэн хотын хоёр хүүхдийн ээж эмэгтэй нөхрөө араар тавиад байгааг эртнээс гадарлажээ. Байнга томилолтоор явдаг нь энэ сэжгийг улам баталжээ. Ээлжит удаагаа 150 миль буюу 200 гаруй км зайтай орших Премьер Инн хот руу явахад ээжийнхээ хамт араас нь машинаар дагасан байна. Дагасаар уг хотын нэгэн зочид буудалд нууц амрагтайгаа жаргаж байхад нь гардаж барьж авчээ.

Бичлэгийг хууртагдсан эмэгтэйн ээж хийжээ. Хадам ээж нь хүргэнээ өөдгүй шаар хэмээн хараан зүхжээ. Мөн машиныхаа багажийг онгойлгон зогсох нууц амрагийг нь загнажээ.

Балмагдсан нөхөр нь эхнэрээ тайвшруулах гэж араас нь очиход тэрээр “нууц амраг луугаа оч” хэмээн хөөж байна. Энэ бичлэг цахимд тавигдсан дороо 100 мянган хандалт авчээ.

access_time 2018-01-12 16:44

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt