Б.Бат-Эрдэнэ: Утааг бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараана гэсэн Ерөнхийлөгчийн үгэнд эмзэглэх хэрэггүй


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ <<Өнөөдөр төр барьж байгаа хүмүүст сэтгэл гэж байдаг байлгүй дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүд бүгд утааг бууруулахын төлөө сэтгэлээсээ ажиллаж байгаа гэж бодож байна. Ерөнхийлөгч агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол цагаан сарын дараа УИХ-ыг тараана гэсэн нь улс орноо бодож, биднийг илүү бодитой зүйл хийгээсэй гэж шахаж байна гэж хүлээж авсан. Тиймээс Ерөнхийлөгчийн үгэнд эмзэглэх хэрэггүй. Агаарын бохирдлыг бууруулах тухай чухал асуудал хэлэлцэж байхад энэ чуулганд өнөөх оффшорчид, компанийн эзэд алга. Ийм идэвхгүй байвал УИХ-ыг тараахыг дэмжиж ажиллана шүү гэв

access_time 2018-01-11 18:20

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt