Өглөө босоод толинд харан хэлээ гаргаж байгаарай

Өдрийг хэрхэн эхлүүлэх нь таны тухайн өдрийн ажил үйлс хэр бүтэмжтэй байхтай шууд холбоотой байдаг билээ. Та шинээр ажил эхлүүлэх, амьтан тэжээх, үйлдвэрлэл үйлчилгээ эхлүүлэх гэж байгаа бол уг зөвөлгөө танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд танд чухал өдөр болон өдөр бүрийг хэрхэн зөв эхлүүлэх талаар бяцхан бөгөөд тун үр дүнтэй зөвөлгөөг хүргэж байна.
Өглөөг угтахдаа толиндоо заавал 3-8 секунд хэлээ гарган харж байгаарай. Энэ нь нэг төрлийн дом бөгөөд, тухайн өдөр хэн ч таныг гомдоож, хуурахгүй, таны хэлсэн болгоныг ойлгон хүлээн авч, шинэ найзтай учирна гэсэн утгай дом ажээ. Эртний Монголчууд хүртэл “бэлэн гаргах” гэж ярилцан домнодог байжээ. Та заавал туршаад үзээрэй.

Та бүхэн өглөөг эхлүүлэхдээ заавал хоёр гараа сунгаж суниаж байгаарай. Учир нь шөнө нь таны өдрийн турш хуримтлагдсан муу энерги биеэс гадагшилж, харин өглөө бие чинь дараагийн бүтээмжтэй өдөртөө бэлэн болж цэнэглэгдэж байгаа хэрэг юм. Харин тэр сайхан өдрийн турш хуримтлагдах энергийг өглөө нь гараа дээш нь сунгаж суниаснаар жигд биеэрээ тарааж , биеийнхээ бүх хэсэгт дутуу зүйлгүй жигд тарааж байна гэсэн утгыг илэрхийлдэг байна. Ингэснээр өдрийн турш ажлын бүтээмж өндөр, эрч хүчтэй байндаг байна.
Шинэ ажил эхлүүлэхийн өмнө үйл ажиллагаа явуулах гэж байгаа газартаа нэгэн зан үйлийг хийх ёстой байдаг байна.
Бэлдэх зүйлс:
1. Сонгины хальс
2. Цагаан өнгийн лаа
3. Шүдэнз
4. Улаан өнгийн маркер.
Шүдэнзнээсээ нэг ширхэгийг сонгож аваад хойд хэсгийг нь улаан өнгийн маркераарааа будаад, дараа нь будсан шүдэнзээрээ лаагааа асаана. Лаагаар тухайн орчиноо алхан явж тойруулсаныхаа дараа сонгиныхоо хальсыг шатаана. Шатаасан хальсныхаа үнсийг гадашгаа гарч баруун зүгт хийсгэнэ. Ингээд таны ажлын байр цэвэрлэгдэж, цаашид үйл ажиллагаа явуулахад бэлэн болно

Хэрэв та гэртээ амьтан тэжээхээр шийдсэн бол тухайн амьтнаа гэртээ оруулж ирэхдээ заавал эхний хоёр гурван өдөр улаан өнгийн хүзүүвч зүүлгээрэй. Энэ нь танай гэрийн энерги тухайн амьтантай зохицоход туслах бөгөөд, харин ч ингэж зүүлгэснээр уг амьтан танай гэрийн хамгаалагч болон хувирдаг байна.

access_time 2017-09-22 12:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt