АНХНЫ ХАЙРЫН ҮРЛЭЭ БУЮУ ЖҮЖИГЧИН С.ПҮРЭВМАА ОЛОН ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ЭМЗЭГЛҮҮЛЛЭЭ.


1985 онд дэлгэцнээ гарч тухайн үеийн охид залуусыг байлдан дагуулж байсан “Би чамд хайртай” кино өнөөг хэр нь үзэгчдийн сэтгэлд хоногшсон хэвээрээ. Соц нийгмийн үзэл суртал, боловсролын хэмжүүр, иргэдийн ахуй амьдрал хийгээд охид залуусын хайр дурлалын талаар тун ч сонирхолтойгоор өгүүлсэн тус киноны гол дүрд Л.Эрдэнэбаяр, Н.Бадрал, С.Пүрэвмаа нар тоглосон билээ.

“Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрийг бүтээсэн загвар зохион бүтээгч С.Пүрэвмаа өдгөө таван хүүхдийн эх бөгөөд иог бясалгалаар хичээллэдэг юм байна.

Тэрээр оны өмнө өөрийн цахим хуудаснаа бүүвэйн дуу дуулсан бичлэгээ хийсэн нь олон хүний сэтгэлд хүрч нулимс унаган сонссон тухайгаа бичсэн байна. Ингээд та бүхэндээ тэрхүү бичлэгийг хүргэе!

Бүүвэйн дуугаа хамтдаа дуулъя…Энэ дуу надад их олоон жил болсон. Энд тэнд цахим байдлаар байхгүй болов уу. Тэгээд ийм байдлаар хамт дуулъя гэж бодлоо. Та нар минь болгоогоорой.❤️❤️❤️

Posted by Purevmaa.S on Friday, December 15, 2017

access_time 2018-01-09 17:22

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt