трансжендер солонго 28 улсын миссийн тэмцээнд өрсөлдөнө

Трансжендер хүмүүсийн талаар нэг хошин яриа бий. Тайланд улсад төрсөн хүүхдийг ээж аав нь “том болоод ямар хүйстэн болохоо өөрөө шийдэг” гэсэн гэдэг. Түүн лугаа адил дэлхий дээр хүйсээ солиулах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг ажээ. Байгалаас заяасан бие нь дотоод хүнтэйгээ зөрчилдсөнөөс трансжендер хэмээх амьдралыг сонгох болсон тэднийг үгүйсгэх хүмүүс олон. Тэднийг хүлээн зөвшөөрсөн улс орон байдаг ч үгүйсгэх улс гүрэн ч байдаг. Тэд харин үүнийг үл тоон Дэлхийн трансжендер миссийн тэмцээнээ зохион байгуулсаар байна. Энэ жилийн трансжендер дэлхийн миссийн тэмцээнд манай улсаас трансжендер Солонго оролцож байгаа ажээ. Саяхан найз залуугаасаа салсан тухайгаа цахим хуудаснаа нийтэлж сэтгэлийн үгсээ дайгаад авсан тэрээр “Одоогоос таван жилийн өмнө гэр бүлээ золиосолж энэ биеийг бүтээсэн, буцаад хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Одоо ухрах замгүй, би юунд ч сатаарахгүй, хүрэх зүйлдээ тууштай хүрээд хувийн жаргалаа ахин олно. Шинэ оноо эрч хүчтэй эхлүүлье. Золиосгүй олддог жаргал гэж юусан билээ” хэмээсэн байна. Тус тэмцээн ирэх гуравдугаар сарын 3нд Тайланд улсад зохион байгуулагдах бөгөөд нийтдээ 28 улсын трансжендер миссүүд оролцож байгаа ажээ.

access_time 2018-01-05 17:34

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt