Hybrid машин унадаг залуус эдгээр зүйлсийг машиндаа хэзээ ч битгий хийгээрэй!

Орчин үед автомашинууд аюулгүй байдлыг хангах олон дэвшилтэт шийдэлтэйгээр бүтээгдэж байгаа нь томоохон өөрчлөлтийг авчирж байна. Мэдээж заримдаа та жолоо мушгиад явахад машинд тань болохгүй, бүтэхгүй байгаа зүйлс нь хянах самбар дээр гарч ирээд л бүр цаашлаад компьютерээр оношлуулчихаад, засуулаад явахад цаг заваа гайхалтай хэмнэх боломжийг техникийн дэвшил танд олгож байгаа юм. Үүн дээр нэмэгдээд таны ажлыг хөнгөвчлөхөөр автомеханикч буюу засварчид автомашинд хийж болохгүй 10 зүйлийг нэрлээд байна. Эдгээр дүрмийг яс биелүүлээд явахад алтан шар зам тань өлзийтэй байх нь дамжиггүй.

1Жолоо барьж явахдаа “Хөдөлгүүр унтраах” товчлуурыг дарж болохгүй
Хэрэв та дундаж хурдаар жолоо барьж явахдаа санамсаргүйгээр энэ товчлуурыг дарах юм бол ямар нэгэн эрсдэл тохиолдохгүй. Орчин үеийн машинуудад эдгээрийг тооцоолж, болзошгүй эрсдлээс хамгаалагдсан байдаг. Гэхдээ ямар ч байсан явж байх үед “хөдөлгүүр асаах, унтраах” товчлуурыг дарж болохгүй.

2Жолоо барьж явахдаа “Ухрах” араанд болохгүй
Жолоо барьж явахдаа ухрах араанд хийхээс зайлсхийж байгаарай. Хэдийгээр таны автомашины компьютерийн систем хөдөлж байх үед ухрах арааг тоохгүй байж, ямар нэгэн зүйл болохоос сэргийлдэг ч ухрахад хийх нь сайхан санаа биш.

3Жолоо барьж явахдаа “Парк”-д хийж болохгүй
Үүнийг хийж болохгүй шүү. Таны машин дахь компьютер энэ командыг аваад автомашиныг түгждэг ч явж байх үед “паркинг” команд өгөх юм бол автомашиныг тань эвдэнэ.

4Асаах түлхүүрт хэт олон түлхүүр холбож болохгүй
Асаах түлхүүрт хэт олон түлхүүр холбосноор жин дарж, асаагуурын ажиллагаа муудах, эвдрэх нөхцөл бүрддэг. Тиймээс түлхүүрүүдийг тусад нь холбо. Асаах түлхүүрт хоёр түлхүүр л холбож болно.

5Тосоо солиулахгүй байх
Автомашины тосыг солихдоо “Үйлдвэрлэгчийн тодорхойлолт”-ыг дагахад гэмгүй. Ялангуяа шинэ машин дээр үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Зарим үйлдвэрлэгчид худалдаанд гаргаж буй шинэ автомашинд маш бага тос хийсэн байдаг. Тиймээс 1000 км яваад тосоо солих шаардлагатай болдог..

6Хөдөлгүүрийг хэт дүүргэж болохгүй
Хөдөлгүүрүүд нь тос “дүүрэн” эсэхийг хэмждэг түвшин заагчтай ирдэг. Хөдөлгүүрт тос хийхдээ хэт дүүргэхгүй байхыг анхаараарай. Эс бөгөөс үйл ажиллагааны доголдол үүсч, автомашины булан бүрээс утаа гардаг.

7Шатахууны сав дуусахыг хүлээх хэрэггүй
Хамгийн цэвэр шатахуунд ч жижиг тоосонцрууд бий. Тоосонцрууд таталцлын хуулийн дагуу шатахууны банкны ёроол хэсэгт тунасан байдаг. Шатахууны савыг хоосортол ажиллуулбал тэдгээр тоосонцор хэсгүүдийг хөдөлгүүр өөртөө сороод авна. Иймд банкыг 1/4 орчим шатахуунтай байхад нь бензинээ нэмээрэй. Мөн шахуургууд шатахуунд умбаж, нойтон байвал бүрэн хүчин чадлаараа сайн ажилладаг гэнэ шүү.

8Анхааруулах дохиог үл ойшоох ёсгүй
Машинуудын анхааруулах тэмдгүүд бүгд хоорондоо адилгүй боловч ерөнхийдөө өнгөөр кодолсон байдаг. Ногоон (зариманд нь цэнхэр) тэмдгүүд тухайн систем идэвхжсэн болохыг заадаг. Шар өнгөтэй тэмдгүүд ямар нэг үйлчилгээ хийх эсвэл шалгах шаардлагатай байгааг илтгэдэг. Харин улаан өнгөтэйнүүд нь зарим нэг ноцтой асуудал үүссэнийг харуулж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс эдгээр тэмдгүүдийн дагуу арга хэмжээ авах эсвэл зогсох ёстой. Хэрвээ хянах самбар дахь анхааруулах дохионы гэрэл асахгүй байгаа бол үүнийг үл тоолгүйгээр механикч дуудаж засуулаарай.

9Дугуйны хийг шалгахгүй байх
Өөр нэг сайн туршлага нь дугуйны хийг шалгах явдал юм. Автомашины дугуй дугуй хэлбэртэй байх ч суухад хавтгай юм шиг мэдрэмж төрвөл хий нь яг таарсан байна гэсэн үг. Дүүрэн хийгүй дугуйтай явах нь тун аюултай бөгөөд дугуйг хурдан элэгдүүлдэг.

10Тэнхлэг тохиргоо хийлгэхгүй байх
Хазганаж явж буй хүн эвгүй харагддаг шиг тэнхлэг тохиргоогүй автомашин ч бас тэгж харагддаг. Хүнээс ялгаатай нь автомашиныг оношлогооны төвд авчраад хормын дотор тэнхлэг тохиргоо хийлгэж болдог. Тэнхлэг тохиргоо автомашины “эрүүл, зөв” ажиллахын үндэс болдог.

access_time 2018-01-03 13:44

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt