Жүжигчин Б.Тамирын зүрхийг юу дахин хилэгнүүлэв?

Монголын урлагийн ертөнцөд өөрсдийн хувь нэмрийг оруулж яваа гэр бүлийн нэг бол МУГЖ О.Бат-Өлзий, МУГЖ жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл билээ. Тэдний хүү найруулагч, жүжигчин, дуучин, бүжигчин Б.Тамир “Boomtown хамтлагаас урлагийн гараагаа эхэлж өдгөө “Fantastic” продакшнаар овоглон уран бүтээлээ туурвих болсон. “Зүрхний хилэн” киногоороо шуугиан тариад авсан түүний зүрхийг Монголын өнөөгийн байдал дахин хилэгнүүлээд авав бололтой. Монголын өсвөр насны хүүхдүүдийн 42 хувь нь БЗХӨ-өөр өвчилсөн гэх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа нийтлэн “Ёооо нээрээ энэ улс дампуурлаа яана аа. Хар тамхи утаа авилгал есөн шид нь бүрэлдсэн улс болоод байгаа юм уу хаашаа юм” хэмээн уурссан тэрээр Монгол улс урагшлах биш ухарч байна хэмээн тодорхойлжээ.

access_time 2017-12-27 16:13

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt