Хоёр улаан хоолойгоо захирч чадахгүй Д.Гантулгаар төрөө засуулах АЛБАГҮЙ

EИХ-ын нялх гишүүн Д.Гантулга “ичсэн хүн хүн ална” гэгчийн үлгэрээр сүүлийн үед тун овилгогүй, ухваргүй үйл хөдлөл олныг хийх боллоо. Улстөрчийн замнал нь “бандааш”-ны паянгаас болж, шавартай хутгалдсан тэрбээр нэр хүндээ сэргээх гэж оролдох тусам түүнийгээ улам булшилж байна. Намынхаа лидерүүдээс хатуу донго хүртсэн Д.Гантулга өдгөө аль ч шатны хуралд “дуу гаргах” эрхгүй нэгэн болж хувирсан. Учир нь дуугарсан үг бүхэн түүний эсрэг ашиглагдах болно. Ийм л “муу нэртэй, луу данстай” болчихсон атлаа үг хэлэхийн дон, улстөрчийн амбиц хоёр нь түүнийг хэзээний л хэрэгт унагаж, хүмүүсийн дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргэх нь олонтаа.

Тэгвэл тэрбээр УИХ-ын чуулган дээр “Сошиалд гарсан аливаа мэдээллийн мөрөөр төр засаг нь шийдвэр гаргадаг нь буруу” гэх агуулгатай үг хэлсэн нь үнэндээ өөрийгөө өмгөөлсөн өчүүхэн үг байсныг хүн бүхэн анзаарсан. Тухайн үед “Таван настай охиныг хүчиндсэн байж болзошгүй” гэх шуугиан сошиалд эрчээ авч, түүний мөрөөр Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байсан У.Хүрэлсүх арга хэмжээ шуурхай авах болно гэдгээ УИХ-ын индэр дээрээс хариуцлагатай мэдэгдэж таарсан үе юм. Д.Гантулга харин үүнд сөрөг байр суурь илэрхийлж, сошиалд дэгдсэн мэдээлэлд ач холбогдол өгч Ерөнхий сайд шийдвэр гаргалаа гэж буруутгасан нь тэр.

Хамгийн хачирхалтай нь, Д.Гантулга энэхүү хэлсэн үгийнх нь агуулгыг нийтэлсний төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг удаа дараа шүүхэд өгч, өөрийн батлалцсан зөрчлийн хуулиар далайлган сүрдүүлж байгаа нь анхаарал татаад байна. “Найзынхаа дүүг хүчиндсэн” гэх муу нэрээ дарж амжаагүй байж өөрийнхөө хэлсэн үгний араас хөөцөлдөж яваа Д.Гантулгад үнэхээр хийх юм олдохгүй байгаа бололтой. Хэвлэл мэдээллийнхнийг хормойдож, гуйж гувшиж явсаар УИХ-ын гишүүний зэрэгт хүрсэнээ тэр мартжээ. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчийн үлгэрээр өөрийнх нь “улаан махны хэрэг” олон нийтэд задарч, улстөрчийн замнал нь мөхсөнд хэвлэл мэдээллийнхнийг буруутгаж, өс зангидаж явдаг бололтой юм.

Дээрх хэлсэн үгийг нь нийтэлсэн манай сайтыг Д.Гантулга шүүхэд өгсөн боловч хууль хяналтын байгууллагын зүгээс тухайн мэдээ нь “Хүний нэр төрд халдаагүй, гүтгэн доромжилсон, гүжирдсэн утга агуулгагүй” гэдгийг тогтоон өргөдлийг буцаажээ. Гэтэл Д.Гантулга дахин прокурорт хандан өргөдөл гаргасан байх юм. Түүнийхээр бол өөрийнх нь хэлсэн үгийг уншигчид хэрхэн ойлгосны төлөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлага хүлээх ёстой юм гэнэ. Д.Гантулга гишүүн олон нийтэд “Бандааш хочтой, муу нэртэй, луу данстай” болсны буруу нь хэвлэл мэдээлэл юм гэнэ. Ийм л нэг махан толгой хоёр улаан хоолойгоо буруу ашиглаж, буруушаагдсаныхаа хариуцлагыг бусдад тохох гэж УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэгчээр далайлган, эрх мэдлийн ард орж нуугдаад байна. Тиймээс түүний холбогдсон хүчингийн хэргийг эцэслэн шийдэх, ядаж эхнэрээ хуурч, араар нь тавьж айлд хоносных нь төлөө ёс зүйн хариуцлага хүлээлгэх, цаашлаад УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах, огцруулахын төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуу хоолойгоо зориулахыг уриалж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгын зарга үүсгээд буй мэдээ:

 

 

Энэхүү мэдээллийн эх сурвалж нь: WWW.ZINDAA.MN сайт болно

Б.Хурцболд

access_time 2017-12-07 13:55

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt