Дорнод аймагт Хятад иргэний аминд хүрсэн хэрэг гарлаа

Уг хэрэг Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 4-ны өдөр гарчээ.

Хэрэгтнүүд  манай улсад түр оршин суух гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлжээ. Тодруулбал махны ченж хийдэг Хятад иргэн орчуулагч эмэгтэйтэйгээ цуг явж байгаад ийн халдлагад өртжээ.

Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж байна. Улмаар уг хэргийг үйлдсэн дөрвөн иргэнийг саатуулсан байна. Баттай эх  сурвалжаас авсан мэдээллээр Монгол Улсын иргэн 1992-1995 онд төрсөн залуус байсан бөгөөд тэднийг уг хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Одоо уг этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

access_time 2017-12-07 13:04

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt