Реппер Gee: Улсын удирдагчдаас ажлаа хийхийг шаардаж байна!!!

Монгол Реппер” дуугаар хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулж, олонд танигдсан реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнийг мэдэхгүй хүн байхгүй гэхэд хэлсдэхгүй.Өдгөө

хоёр хүүхдийн эцэг болоод байгаа тэрээр их хотын иргэдийн шүдний өвчин болоод буй агаарын бохирдлын тухай ийм нэгэн шүлэг бичжээ.

 

“Агаар сайхан байна
Угаар муухай байна…

Амьсгалах эрхээ хордох эрхээр солиулсан
Ард түмний нэгэн төлөөлөл энд би байна…

Улсын нийслэл Улаанбаатар минь
Ужиг өвчний эх болохоор уугиж байна
Урдаа барих удирдагчид маань
Учраа олохгүй хэрүүл хөөн сууж байна

Ачааг минь хөнгөл гэж тэднээс бид гуйхгүй ээ
Асуудлыг шийд гэж тэднийг бид томилсон юм
Гарыг минь амраа гэж тэднээс бид шаардахгүй ээ
Гарцыг нь ол гэж тэднийг бид сонгосон юм.

Арай ихийг туулж мэдсэн гэж
Аргыг нь түргэн олох болов уу гэж
Та бүхнийг иргэд чинь сонгосноос биш
Тархиар минь наад гэж сонгоогүй юм шүү!!!

Мундаг болох гэж жүжиглэдэг шигээ
Жүжиглээд ч хамаагүй энэ утаанаас салгаад аль
Муу хэлүүлэхгүй гэж чичирдэг шигээ
Чичрээд ч хамаагүй энэ угаарыг сарниулж аль!!!

Өвөл болохоор л санаж өнгөрөхөөр нь мартагддаг
Өнөө цагийн дайсан УТААг бид бүгд мэддэг
Шэйр, лайк хоёроор асуудлыг шийддэггүй шиг
Шийдэл, гарц, үйлс гурав агаар шигээ дутаж байна…

Угаар биш агаар амьсгалмаар байна
Улсын удирдагчдаас ажлаа хийхийг шаардаж байна!!!
ШААРДАЖ БАЙНА!!! ШААРДАЖ БАЙНА!!! ШААРДАЖ БАЙНА!!!”

access_time 2017-12-07 10:56

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt