П.Орхон Дэлхийн аварга боллоо

ОУХМ Пүрэвдоржийн Орхон Литва улсын Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж Дэлхийн аварга боллоо.

2014 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрбээр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь бөх боллоо.

Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, Ганбаатарын Отгонжаргал нар түрүүлээд байсан юм.

access_time 2017-09-22 10:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt