Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ гар утас, ээмэг зүүлт бусад эд зүйлсийг хулгайлжээ

Цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хоногийн нөхцөл байдлын мэдээг гаргадаг.

Өчигдөр “Сансар-32”-ын хажууд таксинд сууж явж байгаад таксины жолоочид гар утас, алтан гинж, ээмэг алдсан” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийг шалгахад “iPhone-6” гар утас, алтан шармал гинж, шармал өрөөсөн ээмэг, шармал зүрхэн хэлбэртэй кулоныг хулгайлан авсныг илрүүлэн шалгаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 05-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 06-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас 1774 мэдээлэл шалгагджээ. Үүнээс,

  • гэмт хэргийн 156,
  • зөрчлийн 1292,
  • согтуугийн 116,
  • зам тээврийн  ослын 326, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 84-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Өчигдөр 41 хулгайн хэргийн дуудлага ирсэн бөгөөд цагдаагийн алба хаагчид бүгдийг нь илрүүлжээ.

access_time 2017-12-06 16:29

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt