Зугтсан Хойд Солонгос цэрэгт хагалгаа хийх үеэр ходоодноос нь арван инчийн урттай  шимэгч хорхой гарч иржээ /Фото,Бичлэг/

Хоёр Солонгосыг хуваадаг зэвсэггүй бүсийн (DMZ) харуулын хэсгээр Хойд Солонгосын талаас нэг цэрэг зугтаж өмнөд Солонгос улсад ирсэн билээ.

Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр дүрвэгч цэрэг  11 сарын  13-ны  15:31 цагт өөрийн харуулын постоос гарч, Өмнөдийн тал руу зугтсан байна. Араас нь Хойд Солонгосын харуулын цэргүүд хэд хэдэн удаа буудсанаас тэр шархдаж, Өмнөдийн Солонгосын газарт унаад байжээ. Энэ үед буюу 15:56 цагт Өмнөдийн цэргүүд мөлхөн очиж, шархдаж, цус алдсан цэргийг чирч авчирсан байна. Талуудын хооронд энэ үеэр буудалцаан болоогүй гэнэ. Дүрвэсэн цэргийн мөр, тохойноос цус шүүрч байсан ба тэр даруй нисдэг тэргээр Сувон дахь эмнэлэгт хүргэжээ.

 

Харин шархадсан цэргийн хагалгааны талаарх дүрс бичлэг зургийг ил болгожээ. Oh Song гэх 24 настай цэрэг нийтдээ таван удаа буудуулсан ба  хагалгаа хийх үед түүний гэдэснээс арван инчийн урттай   шимэгч хорхой гарч ирсэн нь эмч нарыг цочиролд оруулжээ. Ли Күүк эмчийн хэлсэнээр буудуулсан цэрэгт олон хагалгаа хийсэн бөгөөд түүний гэдэс доторх бол үнэндээ хархад эмзэглэмээр маш аймшигтай болсон байсан хэмээн гэдэснээс нь гарсан паразитын зургийг нийтлэн үзүүлжээ.

 

 

 

 

 

access_time 2017-12-06 13:24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt