Солонгост Монгол иргэдийг саатуулж байна

БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг албадан гаргах үйл ажиллагаа сар бүр явагдсаар байна. Тус улсын Гадаадын харьяат эрхэлсэн газраас хууль бусаар амьдарч буй иргэдийн нэрсийг гаргахад Монгол улсын 11300 иргэний бүртгэл гарчээ. Тиймээс хуулийн дагуу иргэдийг албадан гаргах ажиллагаа явагдаж баригдсан Монгол иргэдийг саатуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллэж байна.

Сар бүр Сөүл болон томоохон хотуудад самналт хийх эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна. Хууль бусаар амьдарч буй гадаад иргэнийг ажиллуулсан үйлдвэрийг торгож, үйл ажиллагааг нь зогсоож, байгууллагын дансыг хаах зэрэг хатуу арга хэмжээг аваад эхэлжээ. Мөн хууль бусаар ажиллаж буй гадаад иргэнийг барьж өгсөн хүнд мөнгөн шагнал амалсан бөгөөд тус улсын иргэд идэвхтэй хамрагдаж байгаа аж.

 

 

access_time 2017-12-06 12:20

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt