Честер амиа хорлох үедээ маш хүчтэй ховор төрлийн  мансууруулах бодис хэрэглэсэн байжээ

Линкин Парк рок хамтлагийн гоцлол дуучин, 41 настай Честер Бэннингтон өөрийгөө дүүжилж, амиа хорлосон билээ.

Түүний цогцсыг Лос Анжелес дүүргийн Палос Вердес Истэйтс дэх гэрээс нь өглөөний 09:00 цагийн үед олжээ. Бэннингтон хар тамхи, архинд донтох өвчтэй байсан юм.

1996 онд тэрээр дунд сургуулийнхаа найз нартай Линкин Парк хамтлагийг байгуулж байв. 2000 онд гаргасан Hybrid Theory цомог нь анхны амжилтыг авчирсан юм. Дараа нь Meteora, Minutes of Midnight, A Thousand Suns зэрэг цомгуудаа хит болгож байжээ.

Тэгвэл хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч түүнийг амиа хорлох үедээ согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн ба маш хүчтэй ховор төрлийн  мансууруулах бодис хэргэлсэн байсан  хэмээн мэдээллээ. Тэрээр нас барах үедээ хөх өнгийн өмдтэй, хар өнгийн цамцтай тэлээгээрээ өөрийгөө дүүжилсэн байдалтай олджээ.

Тухайн үед Бэннингтоны гэр бүлийнх нь амралтаараа  Аризонад байсан бөгөөд  хүүхдүүдтэйгээ буцаж явахдаа нөхрийнхөө тухай дуудлага хүлээн авчээ. Эхнэр нь цагдаад мэдүүлэхдээ
Бэннингтоны  амиа хорлохоосоо зургаан сарын өмнө мөн адил амиа хорлохыг завдаж байсан гэж хэлжээ.

 

 

 

access_time 2017-12-06 11:56

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt