Оросын багийг өвлийн олимпод оролцуулахгүй

Швейцарийн Лозанна хотод хуралдсан Олон улсын Олимпын хорооны Гүйцэтгэх хороо “Орос улсын шигшээ багийг Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпын тоглолтод оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргалаа.

Үүний сацуу, сэргээшийн асуудалд холбогдоогүй Оросын тамирчид Олимпын тугийн дор Пёнчаны тоглолтод оролцохыг ОУОХ зөвшөөрсөн байна. Гүйцэтгэх хорооноос “ тодорхой нэр бүхий Оросын тамирчдыг Пёнчаны Олимпт маш хатуу болзлын дор урьж оролцуулах боломжтой” гэж үзжээ. Эдгээр тамирчдыг “Оросын Олимпын тамирчид” гэсэн нэрээр оролцуулах аж. Тэд зөвхөн ийм нэрээр, Олимпын далбаан дор оролцох бөгөөд ёслолын ажиллагааны үеэр зөвхөн Олимпын сүлд дуулал эгшиглэх болно гэж ОУОХ-ны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

 

access_time 2017-12-06 11:31

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt