Монголчуудыг Роппонгид оруулахыг хоригложээ

 

Сүүлийн үед манай улсын иргэд гадаадын улс оронд гэмт хэрэг үйлдэж тэр хэмжээгээрээ эх орны маань нэр хүнд элгээрээ мөлхөх боллоо.

Ойрхоны жишээ гэвэл,  арлын орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр монгол залуу хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан бас Мэргэжлийн сумогийн их аварга дүү бөхөө зодож танхайрсан хэргийн дуулиан намжаагүй байхад хоёр монгол залуу метронд  бусдыг зодож танхайрсан тухай мэдээлэл цацагдав.

Аливаад итгэл үнэмшил, сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг япончуудын хувьд энэ мэт мэдээлэл монголчуудын талаарх эерэг бодлыг нь нимгэлсээр байгаа нь нууц биш.

Тэгвэл Токиогийн төвд орших, “Гадныхны дүүрэг” хэмээн нэрлэгддэг, өндөр барилга, шөнийн үзвэр үйлчилгээгээрээ алдартай, их хөлийн дүүРоппонги рэгт монголчуудыг оруулахаа больжээ. Роппонгиг зорьж очсон монгол бүсгүй энэхүү мэдээллийг сонсоод үнэхээр “шок”-нд орсон тухайгаа хуваалцсан байна.

access_time 2017-12-06 10:23

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt