С.Тэмүүжин:Хамтлагаасаа муудалцаад гарсан юм бол байхгүй

“Эр хүн боловсрол мэдлэгтэй, чадалтай байж, түүнийгээ  брэндээр чимвэл гоё харагдана” гэж үздэг “Х Түц” хамтлагийн жүжигчин  С.Тэмүүжингийн уран бүтээлч, жүжигчин  болох үндэс нь “Boomtown” хамтлагтай салшгүй холбоотой нь мэдээж. С.Тэмүүжин сургуулийнхаа  шилдэг оюутнуудын нэг байж. “Х ТҮЦ” хамтлагийн гишүүн болохоор анх ирэхдээ энгэрээрээ дүүрэн медалиа зүүчихсэн байсан гэдэг.

Тэгвэл жүжигчин залуу маань “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлаж Эмоци продакшныг үүсгэн байгуулсан . Уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа тэрээр хамтлагаасаа гарсан тухайгаа “Хамтлагаасаа муудалцаад гарсан юм бол байхгүй. Шударга хэлэхэд эдийн засаг, мөнгө… Залуучууд өөрсдийн гэсэн хамтлаг байгуулж үзье, тэр хамтлаг маань болох нь уу үгүй юу. Болохгүй бол хэдүүлээ буцаад л хүрээд ирье. Өөрсдийн гэсэн завьтай болоод тэрийгээ хэр хол явахыг үзье, өөрсдөө сэлүүрчин хийх биш жолоодож үзье гэж бодсон. Буцаад хамтлагтаа орсон зөндөө хүн байдаг. Тэгэхээр тиймэрхүү байдлаар Төтө ах, Нарансолонго, Бат-Эрдэнэ бид дөрөв яриад өөрсдийн хамтлагаа байгуулаад хэр хол явахаа харая гээд ах, эгч нартаа хэлсэн, дэмжсэн. Та хэд маань хамгийн гол нь Х-Түцээс гарсан хамтлаг чанартай уран бүтээл хийх ёстой шүү. Танайх мэргэжлийн байгууллага гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй шүү гээд бид уйлалдаад тэврэлдээд гарч байсан. Тэгээд л хамтлагаа байгуулаад явсан. Дээрээс нь өөрсдөө илүү нуруун дээрээ ачаа үүрье гэж бодсон. Бидний мэргэжил ахаа, эгчээ гэсэн хүндлэлтэй байдаг, бид дээд үеэсээ маш сайн суралцаж байж дараагийн үеэ магадгүй юм сургах байх” хэмээжээ.

access_time 2017-12-05 14:52

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt