Сэтгүүлч М.Орхон: Надад хоёр баримт байгаа тул удахгүй хүчингийн нэвтрүүлэг ил гарна

Хэдэн жилийн өмнөөс сошиал орчинд охид эмэгтэйчүүдийг ажлын саналаар далимдуулж хүчирхийлэхийг завддаг гэх залуугийн талаар мэдээлэл үе үе үзэгдэх болсон. Гэсэн хэдий ч одоог хүртэл ял шийтгэл аваагүй байгаа түүнийг  сэтгүүлч М.Орхон өөрийн Үнэн худлын дэнс  нэвтрүүлэгтээ оруулах хүсэлт удаа дараа тавьсан ч татгалзсаар иржээ.Тэгвэл сэтгүүлч өөрийн цахим хуудаснаа:

“Энэ хүний талаар надад 2 баримт байгаа. Би охин үртэй учир иймэрхүү юмнуудыг эртхэн дарж өөр бусад нууц гэмгүй царайлсан хүнэнцэрүүдэд сануулга өгмөөр байна. Эрхтэнээ захирч чадахгүй иймэрхүү юмнуудын эсрэг тэмцэнэ. Би энэ хүнийг нэвтрүүлэгтээ удаа дараа урьсан боловч өөр нэвтрүүлэгт гүйж очиж ороод өөрийгөө энхийн цагаан тагтаа болгосон байсан. Надаас зугтсан. Тиймээс Хүчиндэгч, Дарангуйлагч нарыг ил тодоор ард түмний өмнө зарлаж хийсэн үйлдлүүдийг нь илчилнэ. Энэ нөхөрт хохирсон маш олон бүсгүйчүүд байгаа тэд ил гарч олны хараанд орохоос айдаг учир таг байдаг. Харин тэр хохирсон хүмүүс надтай холбогдож ний нуугуй яриарай. Та нарыг би нууцлах болно. Луйвар, Хүчин, Хулгай Хууль бус бүхний эсрэг тэмцэх болно. Үнэн худлын дэнс. Бүх зүйлийг баримт нотолгоон дээр явуулна. Чимээгүй сууж ханалаа. Охид минь өөрийн сэтгэлийн шанлалаа нуух биш ил гаргаж, цаашдаа олон охид хохирч золиос болохоос сэргийлж мэдээлэл өгөөрэй. Хууль хүчний байгууллага нь дийлдэггүй юм бол ард түмэн дийлж л таараа. Тун удахгүй нэг хүчингийн нэвтрүүлэг ил гарах болно”

хэмээсэн байна.

 

access_time 2017-12-05 12:49

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt