Зодоон хийсэн Монгол залуус элчин сайдын яамандаа мэдэгдэхгүй байхыг хүсчээ

Японы Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд арванхоёрдугаар сарын 2-ны 19.20 цагийн орчимд гадаадын иргэд зодолдсон гэх мэдээллийн дагуу Кита дүүргийн Цагдаагийн газрынхан очиж, Монгол Улсын хоёр иргэнийг баривчилжээ.

Тус галт тэрэгний буудалд монгол иргэд танхайрч, хоорондоо зодолдсон бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Монгол Улсын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газраас Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаараа дамжуулан Монгол иргэд оролцсон энэ хэргийн талаар Цагдаагийн газраас албан ёсоор тодруулахад,
“Хэрэгт холбогдсон иргэд бид Элчин сайдын яамандаа энэ талаар мэдэгдмээргүй байна гэж хүссэн учир хүний эрхийг хамгаалах үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариу өгсөн гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

access_time 2017-12-05 11:03

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt