The Weekend : Магадгүй Селенагаас салсандаа харамсч байгаа бололтой

Үерхэж байхдаа ч салсаныхаа дараа ч олны анхаарлын төвд байсаар байгаа Селена Гомез, Жастин Бибер нарын харилцаа эргэн сэргэж байгаа талаар хэвлэлүүд онцолж эхэлсэн. Учир нь сүүлийн өдрүүдэд Селена, Бибер нарын нууцаар болзож буй зургууд папарицчидад өртөж шар хэвлэлээр шуугих болсон юм.

Дуучин Жастин Бибер, Селена Гомез нар өнгөрсөн долоо хоногт Беверли Хиллс дэх Монтэйж зочид буудалд уулзсан нь папарацуудын дуранд өртсөн юм.

Харин Канадын дуучин The Weekend өөр бүсгүйчүүдтэй уулзаж, зугаалах болсон нь энэ мэдээллийг баталж, загвар өмсөгч Иованна Вентуратай үерхэж байгаа гэсэн мэдээлэл тарсан. Тэгвэл саяхан 27 настай дуучин залуу Сидней дэх гэртээ найзуудтайгаа уулзаж, өдрийг сайхан өнгөрүүлжээ. Энэ үеэр  түүнийг гэрийнхээ тагтан дээр гунигтай зогсч буйг нь папарацчид авч амжжээ. Энэ зураг цахим сүлжээнд тарсны дараа хүмүүс  “Магадгүй Селенагаас салсандаа харамсч байгаа бололтой” гэсэн таамаглал дэвшүүлжээ.
access_time 2017-12-05 10:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt