Хүмүүнлэг, нийгмийн ухааны менежментийн академийн сургалт эхэллээ

Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хороо нь Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх тунхаглалыг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах шинэ хандлагыг хөгжүүлэн төлөвшүүлэх, оюун санаа сэтгэлгээг өөрчлөх ажлыг гол зорилго болгон ажиллаж байна.

Хүмүүнлэг иргэний нийгмийн төлөвшил, хандлагын өнөөгийн байдалд судалгаа, дүгнэлт хийж хүнтэй ажилладаг төр, ТББ, иргэдийн мэргэжил мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлэх, онол дадлага хосолсон урт, богино хугацааны тогтмол сургалт хөтөлбөр үгүйлэгдэж байгааг үндэслэн “Хүмүүнлэг, нийгмийн ухааны менежмент”- ийн академи байгуулж, анхны суралцагсдыг хүлээн авч, сургалтаа эхлээд байна.

Манай академи энэ удаад Нийгмийн ажлын чиглэлээр хандлага өөрчлөх чадавхижуулах 45 хоногийн мэргэшүүлэх сургалт “Бямба” гариг бүрт 8 цагаар хичээллэх бөгөөд Удирдлагын академийн багш, Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэнгийн захирал, Менежментийн Үндэсний Зөвлөх Ц. Өнөржаргал, АШУҮИС-ийн Нийгмийн ажилтны тэнхимийн багш Г.Золжаргалан, Норвегийн тусламжийн байгууллагын төслийн зохицуулагч, МУИС-ийн нийгмийн тэнхимийн багш Б.Чанцалсүрэн нарын хүмүүнлэг, нийгмийн салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн багш доктор, профессор, магиструуд хичээл заах болно.

Цаашид бид

• Гэр бүл, хүүхэд хамгааллын нийгмийн ажлын менежер
• Эмнэлэг, эрүүл мэндийн салбарын нийгмийн ажлын менежер
• Ахмад настан, нийгмийн хамгааллын ажлын менежер
• Хууль эрх зүйн салбарын нийгмийн ажлын менежер мэргэжлүүдээр удирдах ажилтанд шаардагдах үндсэн, урт богино хугацааны болон магистрын мэргэжил олгох сургалтууд зохион байгуулах болно.

Хамгийн анхны хичээлийг Түүхийн философийн эрдэмтэн судлаач, профессор Д.Чулуунжав “Хүмүүнлэг оршихуй – Монголын өнөөдөр” сэдвээр лекц уншина.

Гэгээн хүмүүн сэтгэл өмнөө баръюу
Гэрэлтэх төр энэрэл өмнөө барьюу

 

access_time 2017-12-04 12:33

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt