ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж улсын нууц задруулсан хэрэгт шалгагдаж магадгүй

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж улсын нууц задруулсан хэргээр эрүүгийн хэрэгт татагдаж магадгүй нь. Учир нь тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ноцтой алдаа гаргав. Тодруулбал, төрийн нууцаас гаргаагүй шийтгэх тогтоолыг олон нийтэд дэлгэн үзүүлэв.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Та ТЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Доньжчимбууг ажлаас чөлөөлсөн байна лээ. эр хүн таны Хятадын тагнуултай холбоотой гэх хэргийг улсын нууцаас гаргах хэргийн ажлын хэсгийг ахалж байсан юм билээ” гэсэн асуултад хариулах үедээ шүүхийн шийтгэх тогтоолыг олны өмнө харуулж, бас уншиж өгсөн юм.

Тэрбээр “Наадах чинь шүүхийн шийдвэртэй хэрэг. Надтай холбож яриад л байдаг юм. Миний авчирсан гол цаас нь энэ. 2004 оны нэгдүгээр сарын 8-нд шийтгэх 16 дугаар тогтоол гэж байна. Энэ тогтоолоор Ж.Баатарыг хоёр хэрэгт шийтгэсэн. Би шүүхийн тогтоол уншиж байна шүү. Ж.Баатар нь албан тушаал, ажил үүргийн хүрээнд мэдэж байсан төрийн нууц, “онц чухал, маш нууц” зэрэгтэй гүйцэтгэх ажиллагааны материалыг задруулснаас нууц мэдээллийн эх сурвалж илэрч, тагнуулын байгууллагад хохирол учирсан, нэг. Хоёрдугаарт, Ц.Нямдоржийг Хятадын тусгай албадтай холбоотой гэж эх орноосоо урвах, онц хүнд гэмт хэрэгт яллуулахаар гүтгэснээс Ц.Нямдоржид хохирол учирсан гэм буруутай тул гээд ялыг нь өгсөн байгаа юм Давж заалдах хурал нь 2004 оны арванхоёрдугаар сарын 26-нд болоод хотын шүүхийн давж заалдах шатны гурван шүүгч оролцоод 89 дүгээр магадлал гараад энийг баталсан. Тэр тогтоол дотор Ж.Баатарын өөрийнх нь мэдүүлэг байна. Г.Гэрэлчулууны хийсэн төлөвлөгөөг би баталсан гэж Баатар өөрөө хэлж байгаа юм. Г.Гэрэлчулуун нь өөрийнх нь ажилтан” гэлээ.

Тэгэхээр хуулиараа бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ТЕГ-т шалгагдах учиртай.

Төрийн нууцад хамаарах шүүхийн тогтоолыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ямар аргаар өөрийн гарт оруулав. Ямар учир шалтгаанаар олон нийтэд дэлгэв гээд түүнийг хангалттай шалгах нөхцөл байдал үүсээд байна.

access_time 2017-12-04 12:10

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt